2018.02.02
Хууль, эрх зүй

Б.Жавхлан: Төслөө баталж хавар бүтээн байгуулах ажилдаа орох хэрэгтэй

Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б. Жавхлан

Энэ 468 сая долларын 404 сая доллар нь 25 жилийн хугацаатай жилийн 2 хувийн хүүтэй эхний 5 жилдээ үндсэн зээлээс чөлөөлөгдөх хөнгөлөлттэй зээл. Маш хариуцлагатай хандаж, намрын чуулганаар соёрхон баталж ажилдаа орох хэрэгтэй.

Цаг алдаж болохгүй.

Хагас тэрбум шахуу долларыг, 38 тэрбум долларын асуудал дээр маргаж байгаад том алдаа гаргаж болохгүй. Соёрхон батлах тогтоолоо яаралтай гаргаж, хавар бүтээн байгуулалт эхэлж байхаар ажлаа хурдан зохион байгуулах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ