УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2018.01.18
Эдийн засаг, Худалдаа

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор зээлийн хүү бууруулах боломж бий болно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Уг хуулийн төслийг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, батлах юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол үзэл санаа нь Төв банкнаас тавих хяналт, шалгалтыг илүү бие даасан, чанартай, чадамжтай болгож өгсөн явдал. Одоо бол Төв банкны хяналт, шалгалтыг зөвхөн гүйцэтгэл дээр хийж байна. Өөрөөр хэлбэл, үйл явдал болсны дараа нь хяналт, шалгалт хийдэг.

Өөрөөр хэлбэл, хамаг л ачааг татвар төлөгчид үүрдэг байсан. Үүнийг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг нь сайжруулснаар банкийг дампуурахаас нь өмнө бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, тогтвортой үйл ажиллагааг нь хангах зорилготой хууль юм. Энэ ч утгаараа суурь эрсдэл нь буурна.

Ингэснээр зээлийн хүүгээ бууруулах боломж банкиудад бүрдэнэ. Шууд бус замаар зээлийн хүүг бууруулах таатай орчинг бий болгох эцсийн зорилго оршиж байгаа ч гэж хэлж болно.

ШИНЭ МЭДЭЭ