2018.01.18
Хууль, эрх зүй

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтын банктай холбоотой асуудлыг тодорхой ярих хэрэгтэй

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр гишүүдээс  Хөрөнгө оруулалтын банктай холбоотой асуултыг Б.Жавхлан гишүүнээс асуулаа.  

Хөрөнгө оруулалтын банктай холбоотой асуулт орж ирлээ. Яг хууль нь ороод ирэхээр тодорхой ярих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ нь хуулийнхаа санаачлага дээрээ 500 тэрбум гэж явж байгаа.

Энэ тоог нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг өндөр байлгах гэж тавьсан байгаа. Хэрвээ нөгөө талдаа хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй хэт өндөр байгаа бол харин хөрөнгө оруулагчдад таатай орчин бий болгох үүднээс дүрмийн санг багасгах зарчим барих нь зөв гэж бодож байгаа.

Одоо Төвбанкнаас банкнуудын дүрмийн санг 100 тэрбум  гэж тогтоосон байгаа. Банканд ганц Төвбанк биш,  хяналт шалгалт хийдэг газар олон байдаг.

Б.Жавхлан гишүүний хариултан дээр нэмж байнгын хорооноос дүрмийн сангийн дээд, доод хязгаарын талаар огт яриагүй байгаа гэдгийг тайлбарласан.

ШИНЭ МЭДЭЭ