2018.01.12
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Төвбанкны үндсэн хуулиндаа бодлогоо буруу томьёолоод явах нь

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Үндсэн Төвбанкны хуулиндаа гол зүйлээ орхигдууллаа. Үүрэг функц нь байхгүй, хийж чадахгүй ажлын Төвбанкан дээр үлдээгээд, Засгийн газар үүрэг хариуцлагагүй цааш үргэлжлэх юм байна гэсэн шүүмжлэлийг хэллээ.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд үнийн тогтвортой байдал, төгрөгийн тогтвортой байдлыг ялгаж салгаж зааглаж өгөх ёстой байсан юм. Үүрэг функц нь байхгүй, хийж чадахгүй ажлын Төвбанкан дээр үлдээгээд, Засгийн газар үүрэг хариуцлагагүй цааш үргэлжлэх нь.

Энэ нь валютын бодлого. Төвбанк валютын нөөцийн менежментийг хийдэг. Валютын бодлого, валютын ханш гэдэг чинь өөрөө гадаад худалдаа төлбөрийн тэнцэлтэй шууд холбоотой. Төвбанк  энэ дээр ажиллаж чадахгүй.

Валютын зохицуулалтын тухай хуулинд валютын бодлогын талаар Засгийн газар, Монголбанкны эрх үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Төвбанкны үндсэн хуулиндаа бодлогоо буруу томьёолоод ирсэн ахиад үргэлжлэх юм байна. 

Үүнийг гишүүд оюун санаандаа тунгааж үлдээрэй. Ажлын хэсэг энэ дээр ямар бодолтой байна вэ?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Төвбанкны хууль 1996 онд батлагдсан. Алдаа, оноо байгаа.Б. Жавхлан гишүүнтэй санал нэг байна. Төгрөгийн тогтвортой байдлын хангах нэг субъект нь Засгийн газар. Цаашдаа Засгийн газар, Төлбөр тооцооны тухай хууль гэх мэт олон хуулинд Засгийн газрыг гадаад худалдааг ашигтай болгох үүргийн тодорхой тусгаж өгөх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ