2018.01.11
Эдийн засаг, Худалдаа
Б.Жавхлан: Банкны хууль зээлийн хүүний тухай хууль биш
Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Банкны хуулийг зээлийн хүүний тухай хууль биш, банкны системийг зохицуулах шууд бус утгаараа банкны урт хугацааны зээл тогтвортой буурах, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх хууль юм гэж тайлбарласан.
Банкны хуулинд орж ирж байгаа нэмэлт өөрчлөлтөд, зээлийн хүүтэй шууд холбоотой ямар ч заалт байхгүй. Банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны хуулинд банкны хүүгийн дээд хязгаарыг Монгол банк тогтоож болно гэсэн нэг заалт байсан юм. Үүнийг ажлын хэсэг , байнгын хороон дээр хэлэлцээд энэ заалтыг буцаая гэсэн.
Банкны хууль сайжирч орж ирж байгаа нь банкны эрсдэлийг бууруулна, чадамжийг дээшлүүлнэ. Үүнд Төвбанкны оролцох хуулийн чадамжийг илүү бяртай болгож өгч байна.
Ингэснээр систем өөрөө тогтвортой болно. Банкны урт хугацааны зээл тогтвортой буурах эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх хууль юм.
ШИНЭ МЭДЭЭ
Парламент дахь эдийн засгийн "фокус"
2019.12.25