2018.01.04
Хууль, эрх зүй

Монголбанкны удирдлагуудын цалинг УИХ тогтоох хэрэгтэй

Өнөөдөр /2018.01.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн нар Монголбанкны удирдлагуудын цалинг УИХ тогтоох нь зөв гэсэн байр суурьтай байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монголбанкны удирдлагуудын цалингийн хэмжээг тогтоохдоо Төрийн албаны хуультайгаа зохицуулж гаргах хэрэгтэй

Их Хурлын дарга чиглэл өгөөд Төрийн албаны хуультайгаа зохицуулаад явсан нь зүгээр гэсэн байр суурьтай байлаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан Одоо Төвбанкны Ерөнхийлөгч нарын цалин,ажилчдынхаа дундаж цалингаас бага байдаг. Ажилчдынх нь цалин Ерөнхийлөгчийнхөө цалингаас өндөр байдаг энэ гажуудлыг засах хэрэгтэй. Төвбанкны удирдлагуудын цалинг УИХ тогтоохдоо энэ гажуудлыг анхаараарай гэсэн юм.

 УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Байнгын хорооны Б.Баттөмөр гишүүнтэй ажлын хэсэг Монгол банкны Ерөнхийлөгч,тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарын цалинг УИХ тогтооно гэсэн саналтай орж ирсэн. Ажлын хэсгийн саналыг дэмжиж байгаагаа  илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ