УИХ-ын гишүүд
2017.12.14
Улстөр

Шинэ оны эхнээс нэмэгдэх 3 төрлийн татвар иргэдийн орлогыг хасна

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болж Засгийн газраас татварыг нэмэгдүүлэх шийдэл боловсруулаад байгаа билээ.

Эдгээр долоон төрлийн татвар яг хувь хүнд хэрхэн нөлөөлөхийг бид цувралаар мэдээлж байна. 2018 онд дээрх долоон төрлийн татвараас  гурав нь хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнд НДШ, ХАОАТ, Нефтын онцгой албан татвар ард иргэдэд шууд мэдрэгдэхээр байгаа юм.

Төр хэмнэх ёстой зардлуудаа хасахын оронд иргэдийн халаасыг тэмтэрч орлогоос нь хомсолсон алхам хийх нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа учир татвар нэмэх шийдвэрээ эргэж харах эсвэл хуулиа хойшлуулж болох эсэх асуудлыг 25 цаг мэдээллийн хөтөлбөрөөс дэвшүүлж байна. Нэмэгдэж буй татварын талаарх УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

ШИНЭ МЭДЭЭ