2017.12.01
Улстөр
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна
АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн “Монголбанктай холбоотой хэрэгтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн мэдүүлэг авч байгаа” хэмээн есдүгээр сарын 25-нд хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулсан нь одоог хүртэл асуудал дагуулсан хэвээр байгаа.
Учир нь, Төвбанк 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь шалгалтаар тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд нэг их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Их хэмжээний төгрөгийн алдагдал хүлээх болсны гол буруутан нь Ерөнхийлөгч байсан Н.Золжаргал гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Иймд буруутай этгүүдийг шалгахыг хуулийнхнаас ажлын хэсэг хүссэн байдаг. Энэ дагуу Н.Золжаргалыг эрүүгийн хэрэгт татсан бололтой.
УИХ-ын гишүүд тус мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Инфляци өсөлттэй үед татвар нэмэх нь зөв үү?
2017.12.18
Найрамдлын дархан лиг 2017 эхэллээ
2017.11.23