Л.Оюун-Эрдэнэ: Монголбанкны эрх мэдлийг нэмж байна гэж харж байна
2017.11.30
Эдийн засаг, Худалдаа

Л.Оюун-Эрдэнэ: Монголбанкны эрх мэдлийг нэмж байна гэж харж байна

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуултыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуусан юм.

Авилга авчихаад, алдаа гаргачихаад улсаа дампууруулчхаад хэн  ч хариуцлага хүлээхгүй хууль нь ийм байсан гээд өнгөрч байгаа улс манайхаас өөр байхгүй байхаа.

Хэвлээд гаргачихсан их наяд төгрөгөө хуулийн алдаа байсан гэдэг дүгнэлт гаргаад явж байна. Ганцаараа бус удирдах зөвлөлөөрөө шийдчихдэг болчихвол бодлогын алдаа гарахгүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Энэ  дахиад хувь хүн хэн байхаас хамаарна.

Золжаргал гэдэг энэ Ерөнхийлөгчийнх нь алдаа Монголбанк хараат байснаас болсон юмуу, хараат бус байснаас болсон юмуу.

Эсвэл хүн нь хараат, банк нь хараат бус байсан юмуу ? эсвэл банк нь хараат, хүн нь хараат бус байсан юмуу? Өөрийнхөө томилсон удирдах   зөвлөлтэйгөө хамтарч шийдвэр гаргаад явна гэвэл энэ нь бас алдаа болно оо. Баяртсайхан Ерөнхийлөгчөө би таныг хэлж байгаа биш.Таны зөв хүн гэдэгт итгэдэг. Гэхдээ ийм тогтолцооны асуудлыг өөрчлөхөд өнөөдөр хэн удирдаж байгаа, аль нам эрх барьж байгаад тохируулж оруулж ирж болохгүй.

Үүнийг ерөнхий агуулгаар нь харах хэрэгтэй.

Хуулийн төслийн танилцуулгаас харахад Монголбанкны эрх мэдлийг нэмж байна гэж харж байна. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөснөөр банкны системд байнга асуудал дагуулж байгаа  хэд хэдэн асуудал шийдэх эсэхийг маш тодорхой асуумаар байна.

  1. Монголбанк өөрөө зээлдэгч байхаа болих уу?

  2. Арилжааны банкууд уул уурхайн төслүүдэд ордогоо болих уу?

  3. Нэг хүн хоёр банкны эзэн байдаг аль улсад байхгүй энэ тогтолцоо цэгцрэх үү? Энэ асуултуудад тодорхой хариулт өгөөч.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ