УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.11.29
Эдийн засаг, Худалдаа

Банкны тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Эдийн засгийн байнгын хороогоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулгыг хийсэн. 

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зээлийн хүү бууруулах асуудалтай хольж, гол өөрчлөлтүүдийг төдийлөн сайн ярьж чадахгүй байгааг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Жавхлан нар онцолж байв.

Банкны салбарын хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрээр уг хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм.

Хуулийн төсөлд банкны удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлэх, банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг тодорхойлох, банкинд авах албадлагын арга хэмжээг банкны санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг олон улсын зарчим, шаардлагад нийцүүлэн тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар банкны эрсдэл даах чадвар эрс сайжирч, санхүүгийн хувьд бэхжин, банкны тогтолцоо эрүүлжиж, улс орны хэмжээнд тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх суурь нөхцөл бүрдэх төдийгүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих аж.

ШИНЭ МЭДЭЭ