Хэлэлцүүлгийн экспертүүд
2017.11.28
Эдийн засаг, Худалдаа

Нүүдэл шийдэл хэлэлцүүлэг - Банкны тухай хууль

Монгол телевизийн Нүүдэл шийдэл нэвтрүүлэг "Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш банкны салбар нийт санхүүгийн салбарын 95 гаруй хувийг дангаар бүрдүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий салбар болон болон хөгжсөн.

Хуулийн төсөлд банкны удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлэх, банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг тодорхойлох, банкинд авах албадлагын арга хэмжээг банкны санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг олон улсын зарчим, шаардлагад нийцүүлэн тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар банкны эрсдэл даах чадвар эрс сайжирч, санхүүгийн хувьд бэхжин, банкны тогтолцоо эрүүлжиж, улс орны хэмжээнд тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх суурь нөхцөл бүрдэх төдийгүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих аж. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон тус салбарын экспертүүд оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ