Хямд үнээр “ЖИШИГ СУУЦ” ашиглалтад орлоо
Зууны мэдээ сонин 2017.10.31 №217/5654/
Сэтгүүлч Р.Оюун
Намрын адаг сарын шинийн найманд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд анхны жишиг орон сууц ашиглалтад орж, 24 айлын хотхоноос эхний найман айл батламжаа гардаж авсан юм.
Нийслэлийн гэр хороолол, орон нутаг, аймаг, сумын төвийн иргэд тав тухтай, дулаан хангамж, цэвэр ус, бохир усны цооногтой, хямд өртгөөр орон сууцжуулах “Жишиг сууц” эко төслийг Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас санаачилсан бөгөөд үндэсний хэмжээний брэнд төслийн эхнийх нь орон нутгаас эхэлж байна.
Цаашид 21 аймгийн 330 сум, хот суурин газруудад хэрэгжүүлэх ажээ. Нэг айлын сууц нь 39.1 метр квадрат бөгөөд үүдний хэсэг, ариун цэврийн болон унтлагын өрөө, зочны болон гал тогооны өрөө нь хамт байх юм. Гадна талбай 18 метр квадрат бөгөөд гарааш, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгээс бүрджээ.
Жишиг орон сууцны нээлтэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Соёмбоо, Нийслэлийн орон сууцны корпорацийн хэлтсийн дарга З.Ширзана, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, “Монголын алт МАК” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга Х.Базарханд, “Магнай трейд” компанийн Хүний нөөцийн захирал Д.Аюурбунь, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын ерөнхийлөгч М.Батбаяр, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Баярбат, Баян-Овоо сумын Нуггийн зөвлөлийн дарга Н.Гантулга, Баян-Овоо сумын Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Р.Ариунбат, Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал болон Баян-Овоо сумын удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр орон сууцны эзэд болон албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
Дэлгэрхаан багийн мянгат малчин, аймгийн сайн малчин Ф.Батсайхан: СУМАНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
-Манай сум жишиг орон сууцны анхдагч болсонд баяртай байна. Малынхаа буян хишгийг хүртэж, халуун дулаан байранд тохь тухтай амьдрахыг бодож анхны захиалагч нь болсон. Удирдлагууд маань сум орон нутагтаа ийм сайхан зүйл зохион байгуулсанд баярлаж байна. Манайх гэрээний дагуу орон сууцныхаа төлбөрийг жилийн дотор гурав хувааж төлсөн болохоор энэ билэгт сайн өдөр байрандаа орж байна. Орон нутагт ийм сайхан орон сууц бий болсноор малаа зарж Улаанбаатар хот, аймаг явахааргүйгээр сумандаа сайхан амьдрах боломжтой гэдгийг харууллаа. Ямар ч үед ирэхэд гал түлнэ гэхгүй тулаан байртай болсондоо баяртай байна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурван хүүхэд маань тусдаа гарсан болохоор эхнэр бид хоёр V ангийн охин, ээжтэйгээ энэ байрандаа амьдарна даа.
Баян-Овоо сумын залуу малчин С.Төмөрхуяг: МАНАЙ СУМЫН УДИРДЛАГУУД ЗАЛУУ ГЭР БҮЛЭЭ ДЭМЖИЖ ТУСАЛДАГ
-Залуу хүмүүс хот, суурин газар гэхгүйгээр сумандаа халуун устай, тохилог байранд амьдарч болдог юм байна. Ийм сайхан байранд орж байгаадаа баяртай байна. Миний эхнэрийг Г Отгонцэцэггэдэг. Баян-Овоо сумын бага ангийн багш. Бид гэр бүл болоод дөрвөн жил болж байна. Би мал маллаад долоон жил болж байна. Хөдөө, төв хоёрын хооронд явдаг. Манай сумын удирдлагууд залуу гэр бүл болон залуу малчиддаа их тусалж дэмждэг.
Эхнэр Г.Отгонцэцэг: ЗАЛУУЧУУДДАА ҮЛГЭР ЖИШЭЭЧ БАЙНА
-Бага ангийн багшаар гурав дахь жилдээ ажил-лаж байна. Сумандаа тохилог, жишиг орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн бүх ажилчдад баярлалаа. Бид хоёр залуучууддаа үлгэр жишээч гэр бүл байх болно.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: ЭНЭ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ
-Бид энэ ажлыг эхлүүлж анхдагч болно гэж тухайн үед ярьж байсан. Гэтэл нэг жилийн дараа биеллээ олж Баян-Овоо суманд жишиг орон сууц нээлтээ хийж байна. Үүнийг эхлүүлсэн найман гэр бүлдээ баяр хүргэе. Агаарын бохирдлоо багасгая гэвэл ийм орон сууцаар утаагүй болох боломжтой. Ийм том ажлыг эхлүүлж байгаа зочид төлөөлөгч нартаа баярлалаа. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Өнөөдөр гадаа хүйтэн байгаа ч гэсэн жишиг сууц нээгдэж байгаа учраас бүгд сэтгэлдээ дулаахан байна. Нуггийн зөвлөл гэдэг бөх түрүүлэхээр машин, морь түрүүлэхээр мотоцикль бэлэглэх биш. Харин урагшилж, харж чадвал илүү богино хугацаанд хөгжих боломжтой.
Баян-Овоо сумын Засаг даргын орлогч Д.Ганбаатар: “ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦ”ХӨТӨЛБӨР БАЯН-ОВОО СУМААС ЭХЭЛЛЭЭ
-Жишиг сууцны анхдагч нь болсон Баян-Овоочууд та бүхэндээ баяр хүргэе. Жаргалант уулын энгэрт жишиг орон сууцны эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна. Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын санаачилгаар Барилга, хот байгуулалтын яам, Хэнтий аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Баян-Овоо сумын ИТХ, ЗДТГ, барьж бүтээн босгосон Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Г.Ууганбаярт чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөр Баян-Овоо сумаас эхэлж байгаад таатай байна.
Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Д.Хэрлэнчулуун: ҮНИЙГ 50 ХУВИАР БУУРУУЛСАН
-“Жишиг сууц” эко төсөл өнөөдөр Баян-Овоо суманд амжилттай хэрэгжиж, нээлтээ хийж байна. Баян-Овоо сумын иргэд ая тухтай, сайхан орчинд амьдрах боломж Хэнтий аймгаас эхэлж байгаад бид баяртай байгаа. “Хэнтий аймаг ногоон хөгжилд суурилсан “ТОГТВОРТОЙ хөгжил-2026” 10 жилийн дунд хугацааны стратегийн бодлогыг өнгөрсөн оны есдүгээр сард амжилттай баталж, хэрэгжүүлж эхэллээ. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид иргэдийнхээ ая тухтай, эрүүл аюулгүй амьдрах, Хэнтий аймгийнхаа хөгжлийг түүчээлэн хурдтай явуулах олон ажлыг хийж, хэрэгжүүлж эхлээд байна.
Хан хэнтийчүүд, эзэн Чингисийн үр сад та бид хаа газар явахдаа түүчээлэн нэг хоногийн өмнө алхаж бүтээн байгуулалтыг хийж байгаад баяртай байгаа Цаашид энэ хөтөлбөр олон газар хэрэгжиж, олон иргэнд таатай амьдрах орчныг бүрдүүлнэ.
Мөн иргэдээ хямд өртөгтэй орон сууцаар хангах үүднээс метр квадратыг нь 880 мянган төгрөгийн үнэтэй орон сууцыг барьж байна. Өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн хэмжээнд нэг метр квадрат орон сууцны үнэ 1.5 сая төгрөгийн үнэтэй байсныг 50 хувиар бууруулж хувийн хэвшилтэйгээ хамтраад 880 мянгаар барьж байгаа.
Мөн энэ эко төслийг сумын төвд хэрэгжүүлэхээр газрын асуудлыг нь шийдсэн. Олон бүтээн байгуулалтыг эдийн засгийн амаргүй энэ үед богино хугацаанд хийж байгаа. 2018 оноос эдийн засгийн өсөлт сайжирна. Хэнтий аймагт оруулаххерөнгө оруулалт, УИХ-ын гишүүдийн хийж бүтээх ажил их байгаа. Баян-Овоо сумын иргэдэд эрүүл энхийг хүсье.
“МАК” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга Х.Базархаид: МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ТӨРЛИЙНХӨНДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ
-Монгол Улсын 330 сум, Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд хэрэгжих энэ төслийг Барилга. хот байгуулалтын хөгжлийн танхим санаачлаад өнөөдөр Баян-Овоо суманд эхлүүлж байгаад манай компанийн зүгээс. манай компанийн Бодлогын зөвлөлийн дарга өөрийн биеэр ирж танилцаад цаашид төслийг улам их далайцтай, өргөн хүрээтэй хэрэгжүүлэх талаар бид хамтран ажиллахаар ярилцаад явж байна. Манай евро блокийг сонгон ашиглаж байгаад туйлын их баяртай байгаа. Энэ блок нь хүнд ээлтэй, дулаан хадгалалт хамгийн сайн, амьсгалдаг, галд тэсвэртэй гэсэн давуу талтай бүтээгдэхүүн байгаа юм. Үүнийг сонгон ашиглаж байгаа төсөл хэрэгжүүлэгчиддээ улам их амжилтыг хүсье.
Энэ орон сууц ашиглалтад орсноор олон айлын яндангаас гарах утааны тоо багасч байна гэв.