2017.09.12
Орон нутгийн хөгжил
Нэг га чацаргана тариад жилийн 20 сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой
Булган аймагт нэгэн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төсөл нь иргэд нэгдэж, өрх бүлээрээ жимс жимсгэнэ тариалан өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилготой юм.
Тухайлбал өнгөрсөн хавраас эхлээд тус аймгийн сүм бүрт чацаргана тариалж байгаа юм байна. Нэг айл нэг га талбайд 1000 орчим суулгац тарихад жилд 20 орчим сая төгрөгийн орлого олно гэж тооцож байгаа юм байна. 2 жил сайн арчилчихвал 3 дахь жилээсээ эхлэн чацаргана ашгаа өгч эхлэх юм байна.
Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 16 суманд, 300 гаруй га талбайд чацаргана тариалахаар төлөвлөсөн байна. Үүний дагуу өнгөрсөн хавар 90 гаруй га талбайд тариалсан байна. Энэ намар 200 гаруй га талбайд чацаргана тариалахаар төлөвлөж байгаа аж. Иргэдэд чацарганыг суулгацыг 5 жилийн хугацаатайгаар хүүгүй зээлээр олгож байна.