2017.08.11
Орон нутгийн хөгжил
Булганчуудад элэгний эмийг үнэгүй олгохоор боллоо
Өнгөрсөн 5 дугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар "Хавдаргүй Булган" аян эхэлж, иргэдийг элэгний В,С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан.
Төслийн хүрээнд, элэгний гепатит С вирустэй Булган аймгийн нийт иргэдэд элэгний С вирусын эсрэг эмийг үнэ төлбөргүй олгохоор болжээ. Энэ тухай санамж бичигт УИХ-ын гишүүн, Булган нэг үе клубын тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, эм ханган нийлүүлэх Омбол ХХК-ийн Ерөнхий захирал Б.Төмөрбат нар гарын үсэг зурлаа. Эм олгох ажиллагаа албан ёсоор 8-р сарын 24-ны өдөр Булган аймагт эхэлнэ.
ШИНЭ МЭДЭЭ
МАН дөрвөн асуудлаар хуралдана
2018.12.19
Ж.Бат-Эрдэнэ: Бүгд хариуцлагаа хүлээе
2018.11.30