МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Инновацийн клуб нээлтээ хийлээ
2017.05.12
Эдийн засаг, Худалдаа

Инновацийн клуб нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ дах Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ахлагч Н.Учралын санаачлагаар “Инновацийн клуб” байгуулагдаж нээлтээ хийлээ.

Уг клуб нь шинийг санаачлагч, шинэ мэдлэгийг түгээгчид болон эрдэмтэн, зохион бүтээгчдийн ажилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх хамтран ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм.

Мэдээлэл технологийн үндэсний паркид үйл ажиллагаагаа явуулах уг клубийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ШУТ-ийн сангийн дарга Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Л.Дашдэмбэрэл нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Инновацийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа хамгийн чухал. Гэтэл манай улсад дээрх байгууллагууд нь хамтарч ажиллаж чаддаггүй учир салбар бүр дэхь инновацийн үйл ажиллагаа хөгжиж чаддаггүй гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс уг клуб нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч болон эрдэмтэн судлаачдыг холбож өгч хамтран ажиллахад нь туслалцаа үзүүлэх юм байна. 

Клубын үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  1. Мэдээллийн технологи

  2. Шинэ материал, нано технологи

  3. Хүнсний үйлдвэрлэл

  4. Анагаах ухаан, эмийн үйлдвэрлэл, биотехнологи

  5. Эрдсийн боловсруулалт

  6. Эрчим хүч

Инновацийн клубын үйл ажиллагааны хэлбэр

  1. Инновацийн мэдээллийн үйл ажиллагааны хэлбэр

  2. Шинийг санаачлагч инноваторууд болон хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийг холбон зуучлах

  3. Гарааны болон өндөр технологийн компаниудын үйл ажиллааа дэмжих, менежментийн зөвлөгөө өгөх

  4. Технологи дамжуулалтыг дэмжих, оюуны өмчийн хамгаалалт, ашиглалтыг сайжруулах

  5. Инновацийг дэмжих байгууллагын удирдлагын орчин, соёлыг түгээн дэлгэрүүлэх

  6. Инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчны талаар санал санаачлагыг уламжлах

  7. Инновацийн тухай мэдлэгий түгээн дэлгэрүүлэх, сурталчлах

  8. Төр болон хувийн хэвшлийг холбох

ШИНЭ МЭДЭЭ