Эсрэг тэсрэг байр суурь: Хөрөнгө оруулалтын банкны хууль хэрэгтэй, хэрэггүй
2017.05.09
Эдийн засаг, Худалдаа

Эсрэг тэсрэг байр суурь: Хөрөнгө оруулалтын банкны хууль хэрэгтэй, хэрэггүй

Б.Жавхлан: Хууль батлагдсанаар банкуудын бизнесийг булааж авахгүй

Банкууд уг хуулийг эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна. Банкуудын хувьд энэ хуультай зохицож ажиллах хэрэгтэй.

Хууль батлагдсанаар банкуудын бизнесийг булааж авах гэж байгаа, эсхүл шинэ хуваарилалт хийх гэсэн зорилго огт байхгүй. Нэг зүйлийг олж харах ёстой. Санхүүгийн зах зээлийн нийтлэг эрх ашиг олон нийтийн төлөө байх хэрэгтэй. Нийт санхүүгийн зах зээлийн эцсийн хэрэглэгчдийн төлөө төрийн болон арилжааны банкны бүх зохицуулалт, үйлчилгээ явагдаж байдаг. Олон нийтийн эрх ашиг, эрэлт хэрэгцээ юунд чиглэж байна вэ гэхээр урт хугацаатай, өртөг багатай, хүү багатай, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн рүү хандаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидэнд зайтшгүй хэрэгтэй байгаа зүйшйг зах зээл рүү хэн нийгүүлж чадах вэ. Үүнд төрийн зохицуулалт хийж, нээлттэй бодлого барих ёстой.

Нөгөө талаасаа гэвэл энэ нь өрсөлдөөн. Өрсөлдөөнийг төр дэмжих ёстой. Ард олон болон эдийн засагт хохиролгүй байдоаар өрсөлдөөнийг дэмжье. Ер нь банкууд сүүлийн 27 жил шинэ тогтолцоогоороо маш сайн хөгжиж ирсэн. Ард иргэдэд санхүүгийн үйтчйлгээг маш сайн хүргэж байгаа. 2000 оноос хойших бизнесүүдийг хараад байхад банкны салбар шиг технологийн дэвшил хийж, дэлхийн стандартыг нэвтрүүлж байгаа салбар цөөхөн. Яахав сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хогжиж байгаа. Гэхдээ хөгжлийн түвшнээрээ банкны систем тэргүүлж байгаа гэж боддог. Цаашид манай улсын эдийн засаг тэлнэ. Тэлэхийн хэрээр санхүүгийн хэрэгцээ улам нэмэгдэнэ. Түүнийг банкны систем дангаараа хангаж чадах уу, үгүй юү гэдэг асуудал гарна.

Хэдийгээр банкны систем хөгжөөд байгаа ч гэлээ нөгөө талдаа хоёр дахь санхүүгийн зах зээл болох хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагуй.Тиймээс банкны зах зээлийн эх үүсвэр ганцхан хадгаламжийн тогтолцоон дээр тогтож ирсэн. Хэрэв хөрөнгийн зах зээл адилхан хөгжөөд ирсэн бол банкууд ганцхан хадгаламж биш хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт татаж хямд өртөгтэй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэх байсан. Ингэж чадаагүй болохоор хадгаламжийн хүүгээрээ өрсөлдөж өнөөдрийг хүрлээ. Тиймээс санхүүгийн зуучлалын бүтээгдэхүүний үнэ буурч өгөхгүй байгаа юм. Гадны банк манай улсад орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал. Одоогоос зургаа. долоон жилийн өмнө буюу эдийн засаг мундаг өссөн байх үед ийм хуультай баасан бол гадны банхууд уралдаад орж ирэх байсан биз. Харин өнөөдрийн эдийн засгийн өсөлтгүй, идэвхжилгү, бизнес зогссон, улсн зээлжих зэрэглэл –В түвшинд оччихсон байхад хэн манайд бизнес хийх гэж орж ирэх вэ дээ. Тийм байлаа гээд энэ хуулийг хойшлуулж болохгүй.

Л.Мөнхбаатар: Бие даасан хууль байх эсэхэд эргэлзэж байна

-Хөрөнгө оруулалтын хуулийг заавал бие даасан хууль байх шаарддага байгаа эсэхэд эргэлзэж байна. Давхардуулан заахгуй гээд бие даасан хуульд тавигдах шаарддага буюу 23-р зүйдц тодорхой заалтууд бий. Банкны хуультай харьцуулахаар 80 орчим хувь нь давхардсан шинжтэй байна. Мэдээж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай боловч банкны тухай хуульд нэмэлт оруулах маягаар явуулах саналтай байна.

Хоёрдугаарт, энэ хуулийн 6.1.6-д Монголбанкнаас хүлээн зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил үйлчилгээг Хөрөнгө оруулалтын банк явуулж болно гэж заасан нь бүр нээлттэй болгосон юм биш үү. Хязгаарласан биш нилээн задгай тавьсан нь ажиглагдаж байна. Гуравдугаарт, хуулийн үзэл баримтлалыг уншихаар гадаадын хөрөнгө оруулалттай банк гэсэн өгүүлбэр явж байна. Гэвч зохицуулалт нь гадаадынхаас гадна дотоодын үндэсний хөрөнгө оруулагч нар ч байж болохоор харагдаж байна. Үүнийгээ илүү оновчтой болгох хэрэгтэй байна. Монголд нэг жилийн хугацаанд төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулсан банкууд хөрөнгө оруулалтын банк байгуулж болох хуулийн заалттай юм байна.

ШИНЭ МЭДЭЭ