ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг хойшлууллаа. Олон улсын байгууллага гэдэг утгаараа гишүүдийнх нь нөлөөлөл үйл ажиллагаанд нь тусдаг нь мэдээж юм.

Гэвч хөтөлбөрт хамрагдах асуудал ийнхүү хойшилж байгаа нь манай төр засаг өөрийн гэсэн байр суургүй хүний амаар явж буйг харуулсан бас нэгэн үйл явдал болж байгаа юм. 

ОУВС-гийн захирлуудын өнгөрсөн тав дахь өдөр хуралдаж хойшлуулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр ОУВС-гаас  манай улсад олгох 440 сая ам.долларын зээлийг авах хугацаа ч мөн хойшилж байгаа юм.