МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булганчууд сул талаа давуу тал болгон хөгжүүлнэ
2017.04.11
Орон нутгийн хөгжил

Булганчууд сул талаа давуу тал болгон хөгжүүлнэ

“Хөгжлийн хөтөч Булган” эдийн засгийн форум Булган аймагт боллоо. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Бүгд 'Найрамдах Турк улсын ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Вэйсэл Чифтжи, ОХУ-ын Красноясркийн ХАА-н сургуулийн эрдэмтэд, Улаанбаатар хотоос салбар яамдын төлөөлөл болон судалгааны байгууллагынхан, Булган, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар зэрэг хот хөдөөгийн бизнесменүүд, аймаг орон нутгийн Удирдлагууд гээд өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан байна.

Уг форумаар тус аймгийн эдийн засгийн байдал, бизнесийн орчин нөхцөл, боломж бололцоонд судлаачид үнэлэлт дүгнэлт өгч, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах нөхцөл шаардлага, Хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн бол оролцогчид дөрвөн үндсэн салбар чиглэлээр хэлэлцүүлэг явуулан хөгжлийн хөтөч болсон салбар читлэлүүдээ тодорхойлсноороо давуу талтай болсон.

Булган аймгийн хувьд хүн ам цөөн, Эрдэнэт хотын хажууд гэдгээрээ аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ сул хөгжсөн ч дэд бүтэц сайтай аялал жуулчлалын гол төв бүс нутаг гэдгээрээ давуу. Тэр ч утгаараа бизнесийн томоохон орон зай сул, эзгүй байна.

Тиймээс сул талаа давуу тал болгон хөгжүүлэх, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл, тариа ногоо, жимс жимсгэнэ тариалалт, үйлдвэрлэл, тээвэр, соёлын салбар гэхчилэн бусад салбарын хувьд ч хөгжлийн томоохон орон зай их, боломж дүүрэн байгаатай санал нэгдсэн юм. Форумд оролцогчид Булган аймгийн брэнд бүтээгдэхүүнийг "Айраг” байна гэдэгт санал нэгдэж, айраг бүрэх, бловсруулах, хадгалах, худалдах, үүнийг дагаад нуггийн ёс үндэсний томоохон эвент болгох боломжтойг энэ үеэр онцоллоо.

Аялал жуулчлалын хувьд рашаан сувилал болон байгалийн үзэсгэлэнт түүхэн газруудад түшиглэсэн орчин үеийн аялал жуулчлалын стандартыг хөгжүүлэх, тээвэр дэд бүтэц, дагаад үйлдвэрлэлийн кадастрын бүсчилсэн хөгжлийг бий болгох нь зүйтэй. Хэрэгцээ шаардлагатай ЖДҮ-ийнхээ байдлыг тодорхойлж, үйлдвэрлэгчид ганц нэгээрээ биш нэгдэн нийлж хоршоо байгуулах, дундын бүсчилсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ойрхон байгаа том хотууд цаашилбал гадаадад зах зээлд хамтран гарах нь зөв юм гэсэн дүгнэлтэд хүрлээ.

УИХ-ын гишүүний хувьд салбар бүрээр үйлдвэрлэлийн чиглээ зөв тодорхойлох, ойролцоох аймаг болон томоохон хотуудын худалдан авалтад түшиглэсэн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, цаашлаад олон улсын зах зээлд гарах боломж бололцоог судлаж хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсч өөрийн зүгээс бүх боломж бололцоогоороо дэмжин ажиллахаа энэ үеэр хэлсэн юм.

Тэрбээр мах сүүний чиглэлээр дотоодын төдийгүй гадаад зэх зээл нээлттэй байна. Чацаргана гэхэд худалдан авах, мөн эцсийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дотооддоо төдийгүй Японы зах эээлд нээлттэй байна. Захиалгаа өгч байна. Гол нь иргэд, биэнес эрхлэгчид хамтран гарцаа зөв тодорхойлох, нэгдэж ажиллах шаардлагатай. Тариа тарихад тархиндаа эхпээд ургуулаа гэдэг шиг бид хөгжлийн тариагаа тархиндаа ургуулж, ургуулсан тариагаа цэцэглүүлэх л үлдээд байна гэдгийг энэ үеэр онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ