Л.Оюун-Эрдэнэ: Шүүх байгууллага, улс төрийн нөлөөллөөс ангид байх талаар зүйлийг тусгах хэрэгтэй
Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ цаас дүүрэн шударга ёсыг хэрэгжүүлэх, шударга ёсны төлөө, нийгмийн шударга ёс гээд бичигдсэн байна. Гэхдээ үүнд шүүхтэй холбоотой нэг ч заалт алга байна. Яг үнэндээ шударга ёс гэдэг чинь шударга шүүх шүү дээ. Ардчилсан тогтолцоо, ардчилсан үндсэн хууль гэхээр шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын тэнцвэртэй байдлыг ярьж байгаа.
Шүүхтэй холбоотой асуудлыг авч үзэхгүй бол үндсэн хуулиараа олгогдсон үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг нь үндэсний телевизээр шүүхийн шийдвэр эцэслэн тогтоогоогүй байхад хүн яллачихдаг нийгэм рүү яваад байна. Бид энэ шүүхтэй холбоотой асуудлыг олон талаас нь авч үзэхгүй бол болохгүй юм. Ингэж байж бид хуулийн өмнө тэгш байх үндсэн хуулийн өмнө, эрхзүйт төр гэж яриад байдаг зүйлээ гаргахгүй бол болохгүй юм.Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөлд шүүх засаглалтай холбоотой, хууль хяналтын байгууллага улс төрийн нөлөөллөөс ангид байх тухай асуудлыг оруулахгүй бол болохгүй юм.