УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.04.07
Хууль, эрх зүй
Б.Жавхлан: Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн процессийг нарийвчлан тусгах шаардлагатай
Хууль зүйн байнгын хороо Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн хүрээнд хуралдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Миний санал Ж.Мөнхбат гишүүнийхтэй ижил байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль процессийн хувьд хэрэгжүүлэхдээ маш сайн зохион байгуулах ёстой. Хуульд орон даяар буюу ард, олон нийтийг өргөнөөр оролцуулна гэсэн зүйл заалт орсон байгаа.
Үүнийг хангах тал дээр анхнаасаа тогтоолдоо тодорхой оруулаад явах хэрэгтэй.Зөвхөн нэг шатны нэг хэлэлцүүлэг болоод дуусах биш, орон нутагт шат шатны хэлэлцүүлгээ хэрхэн зохиох вэ? хэзээ болох вэ? тэр нь өөрөө хэдий хэр хэмжээний төсөвтэй байх вэ? гэх мэт зүйлийг эхнээс нь тодорхой оруулаад явах хэрэгтэй байна.
ШИНЭ МЭДЭЭ
Инфляци өсөлттэй үед татвар нэмэх нь зөв үү?
2017.12.18
Найрамдлын дархан лиг 2017 эхэллээ
2017.11.23