Улсын аварга энэ сарын 26-нд тодорно
Хэнтий аймагт Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна
Тэмцээний оролцогчид
Тус аймгийн Дадал суманд зохион байгуулж буй шатрын тэмцээнд шилдэг 24 тамирчид өрсөлдөнө. 3 дугаар сарын 16-нд эхэлсэн Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 хоног үргэлжилж, энэ сарын 26-нд дүнгээ гаргаж, ялагчаа тодруулах юм.
Энэ жилийн хувьд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт буюу 25 жилийн дараа Хэнтий аймгийн дадал суманд зохиогдож байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Нэг ёсондоо тэмцээнд оролцогчид хөдөөнөөс хот руу биш хотоос хөдөө орон нутгийг зорьж тэмцээндээ оролцож байгаа нь энэ юм.
Тэмцээний зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын шатрын холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сумын ЗДТГ, Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл ажиллаж байна.
Тамирчиддаа угтан авах ёслолд УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, тэдэнд амжилт хүссэн юм.
Нээлтийн үеэр