2017.03.03
Орон нутгийн хөгжил
Улсын аварга малчдын олонх нь удам дамжсан малчид байна
Энэ жил Булган аймгаас төрсөн Улсын аварга малчдын дунд ах дүү гурван аварга төрсөн байна.
Сайхан сумаас төрсөн Улсын аварга малчин А.Лхагвасүрэн, М.Баасандамба нар төрсөн эгч дүүсийн хүүхдүүд бол Бугат сумаас төрсөн Улсын аварга тариаланч А.Бат-Эрдэнэ, А.Лхагвасүрэн нар төрсөн ах дүүс юм байна. Эдгээр аваргуудын эцэг, эх нь сум орон нутагтаа ажилсаг, хөдөлмөрчөөрөө нэрд гарсан хүмүүс байсан ажээ. Лхагвасүрэнгийн аав нь Аймгийн аварга адуучин, ээж нь Аймгийн аварга саальчин байжээ. Тэд өнөөдөр Улсын аварга малчин хэмээн эрхэм цолны эзэн болсон нь аав, ээжийн үлгэрлэн хүмүүжүүлсэний ач хэмээн хэлж байна.
ШИНЭ МЭДЭЭ
МАН дөрвөн асуудлаар хуралдана
2018.12.19
Ж.Бат-Эрдэнэ: Бүгд хариуцлагаа хүлээе
2018.11.30