2016.11.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайдад асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн Н.Учрал Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан асуулга тавьжээ.
Асуулгад “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ”Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ” гэж тусгасан. Өнгөрсөн хугацаанд инноваци, өндөр технологийг хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хэд хэдэн хууль, бодлогын баримт бичгүүд боловсруулагдсан байдаг боловч тус салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөө хангалтгүй байна.
Иймд Инновацийн тухай хууль, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарах журмууд, хэрэгжилтийн талаар, “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”, түүний хэрэгжилтийн талаар, Үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар асуулга тавьж байна” гэжээ.
Асуулгын хариуг бичгээр ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг мөн хүсчээ.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэй чууллаа
2019.11.22