Л.Оюун-Эрдэнийн санаачилсан аян зорилгодоо хүрлээ
2017.02.15
Орон нутгийн хөгжил

Л.Оюун-Эрдэнийн санаачилсан аян зорилгодоо хүрлээ

УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ "Малчиддаа туслах аян"-ыг санаачилж, аяны хүрээнд Хан Хэнтий нутгийн уран бүтээлчдийн Зүрхний хайртай нутаг нэгдсэн тоглолтыг энэ сарын эхээр зохион байгуулсан. Мөн хандивын данс нээж, малчид, хөдөлмөрчдөд халуун сэтгэлээр туслахыг уриалсан билээ. 

110 тн өвс тэжээлийг малчны хотонд хүргэхээр бэлдэж байгаа нь

Тэрээр уг аяныг эхлүүлэхээсээ өмнө Онцгой байдлын байгууллага, бусад холбогдох албаны хүмүүсийн хамт орон нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл, малчдын аж байдалтай танилцсан. Энэ үеэр хөдөө орон нутагт өвөлжилт хүнд, зудын байдалтай байгааг анхааралдаа авч ийнхүү аян зохион байгуулахаар болсон юм. 

Аяны хүрээнд цугларсан хандиваар 110 тн өвс тэжээл авч, малчны хотхонд хүргэхээр замдаа гарчээ. 

ШИНЭ МЭДЭЭ