МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.01.30
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

УИХ-ын дэргэд инновацийг дэмжих бүлэг байгуулагдав

2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан даруйдаа  “гар, хөл”-өө тасдуулсан. Нийт  22 журам гарах ёстой байснаас хамгийн чухал хоёр журмыг нь  хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, хууль нь байгаа хэдий ч журмууд нь хүчингүй болсон. 

Шинжлэх ухааны байгууллагын дэргэд гарааны компани байгуулж өгнө гээд хувийн байгууллагууд бусад их, дээд сургуулиудыг  эндээс хассан ийм  ялгавартай зүйл заалтыг  хуульдаа оруулсан. Үүнийхээ дараа дахиад энэ гарааны компани байгуулахтай холбоотой журмаа устгачихсан. Цаасан дээр л инновацийн хөгжил явагдаж байна гэж тэрээр хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ