МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.01.30
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Инновацийн үйл ажиллагаа нэгхэн яамны асуудал биш салбарын бүрийн асуудал юм

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Учрал салбарын сайдаас хэд хэдэн асуулт асуусан юм.

Н.Учрал: Шинжлэх ухааны парк бол Монгол дэхь Цахиурын хөндөө байх ёстой. 

ШУ  гэдэг бол шинэ мэдлэгийг бий болгох, харин иноваци гэдэг бол тэр мэдлэгийг мөнгө, баялаг болгох юм. Инновацийг ШУ-тай холбож тайлбарлахаас илүү эдийн засагтай холбох ёстой. Иновацийг эдийн засгийн үр ашгаар хэмждэг.  2012 онд инновацийн хууль, түүнийг дагаж гарсан бусад хуулиар гарааны компаниудад маш олон татварын хөнгөлөлтүүдийг эдлэх боломжийг олгосон.  Өнөөдөр 32 гарын компани бүртгүүлсэн байгаа гэж байгаа. Хэдэн төгрөгийн борлуулалт хийв, хэдэн ажлын байр бий болгов? хуульд заасан ямар хөнгөлөлтийг эдэлсэн вэ?

Үйлдвэржилтийг дэмжих тухай хуульд төрөөс үйлдвэржилтийг дэмжих гурван хэлбэрийг  маш тодорхой заасан. Энэ дэмжлэгийг бодитоор авсан ААН-үүд байна уу?Мөн уг дэмжлэгийг мэдлэг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хүртэх ёстой. Энэ чиг үүргийг инновацийн асуудал эрхэлсэн бус харин уул уурхай, хүнд үйлдвэрлэл эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаа өгсөн нь хэр оновчтой шийдвэр вэ?

Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах шийдвэр гарсан байна. Энэ паркийн гол бодлого нь мөн л эдийн засгийн үр ашиг. ШУПарк дээр олон аж ахуй нэгжүүд бойжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах нь гол зорилго нь байх ёстой.

Нөгөө ШУ-ын хүрээлэнгүүдээ ШУПарк дээр авааччих юм бол үр дүнд хүрэхгүй. Нэг ёсондоо гарны компаниудаа тэнд аваачиж, төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагуудынхаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь гол бодлого байх ёстой. Ингэж байж инновацимйн хуулийн хэрэгжилт бодит үр дүнд хүрнэ. ШУпарк бол монгол дэхь цахиурын хөндөө байх ёстой. 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь хариулав

ШУПарк дээр эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэнэ гэсэн үг биш юм. Эрдэм шинжилгээний ажил хийлээ, үр дүн гарган гэсэн тооцоо гарлаа, үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг босгох үйл явц нь ШУпарк дээр хийгдэнэ.

Бид бүх эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн судагааны шижилгээний үр дүнд ШУ парк дээр дүгнэгдэж, гарааны компани байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулна. 

Одоо байгуулагдсан 32 компани маань томорч ажлын байрыг нэмэгдүүлээгүй байгаа нь бодит  үнэн. Экспортод бүтээгдэхүүн гаргах чиглэлээр нилээд ажиллаж байна. 

Асуулгатай холбогдуулан асуулга тавьсан Н.Учрал байр сууриа хэллээ.

Асуулга тавьсан гишүүн Н.Учрал: Энэ асуудал нэг яаманд дээр байгаа гуравхан хүнтэй нэгжийн асуудал биш 

Бодит мэдээлэл өгсөн Салбарын яамныханд талархал дэвшүүлье. Би нэг зүйлийг онцолмоор байна. Инновацийн үйл ажиллагаа нэгхэн яамны асуудал биш салбарын бүрийн асуудал гэдгийг ухаарах хэрэгтэй байна. Энэ асуудлыг нэг яаманд дээр байгаа гуравхан хүнтэй нэгжийн асуудал юм шиг хандсаар өнөөдрийг хүрлээ.

Тиймээс 2012 оны батлагдсан хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэж байна. НББСШУ-ны байнгын хорооноос "инновацийн тухай хуулийн  хэрэгжилтийг хангах" ажлын хэсгийг байгуулаад ажилласан. Бид ЭШБ-ууд, их дээд сургуулиуд, гарааны компаниудаар явж ажилласан.

Ирэх 7 хоногт ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газар тодорхой чиглэл өгөгдөнө. Энэ асуудлуудыгаа хамтдаа шийдвэрлүүлэхийг талаа ажиллая аа. Би мөн Лобби бүлэг байгуулсан. Энэ бүлэг инноюацийн үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх,  салбар бүрт энэ дуу хоолойг хүргэх тал дээр ажиллана. 

ШИНЭ МЭДЭЭ