МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийв
2017.01.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийв

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг  өнгөрсөн баасан гаригт УИХ-аар сонссон юм.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр Инновацийн тухай хууль батлагдан гараад багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт удаашралтай байна. Энэ нь инноваци, өндөр технологийн асуудал бодлогын хувьд тогтвортой бус, нэгдсэн удирдлагад төвлөрөх асуудал доголдсонтой холбоотой гэж үзэж болохоор байна. Хууль тогтоомж шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас Инновацийн тухай хуульд 2013, 2015 онуудад оруулсан өөрчлөлтөөр уг хуулийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай байсан зарим зүйл, заалтууд хүчингүй болсон. Тухайлбал, Инновацийн тухай хуульд 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр венч хөрөнгө оруулалтын талаарх цогц асуудлыг, мөн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр инновацийн сангийн талаарх асуудлыг хүчингүй болгосон. Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн гол хөдөлгүүр болсон дээрх хоёр асуудлыг хуулиас хассан нь Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог бүрэлдүүлэх, инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, санхүүжүүлэх ажпуудыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэдгийг дурдсан юм.

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд үндэслэн хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан Хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, инновацийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх тааламжтай бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Уг зорилтыг биелүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал боловсруулах ажлыг 2017 онд хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Засгийн газраас мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт тавин, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлыг хийж эхлээд байна. Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дараах бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээлэлдээ Монгол Улсыг эдийн засгийн олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжилд шилжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 2015 онд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан гэдгийг дурдав.

Дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжпэгийг олгох, хяналт тавих журам”-ыг тус тус баталсан байна.

Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яам нь Технологи дамжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран эрх олгох, холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

Мөн тус яам нь Монгол Улсад шинжпэх ухаан, технологийн асуудал болон өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор технологийн нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх, баяжуулах ажлыг зохион байгуулах аж.

Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 185 дугаар тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэ нь дотоодод үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнд ноогдуулж байгаа гаалийн тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын дагуу хүнсний зарим бүтээгдэхүүн, цемент, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүний гаалийн импортын 5 хувийн татварын түвшинг 20 хүртэл хувьд хүргэж өөрчилсөн. Ингэснээр нийт экспортод эзлэх аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийн жин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.0 нэгж хувиар өссөн байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодын үйлдвэрээс худалдан авах тухай заалтыг нэмсэн бөгөөд хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолын хавсралтаар “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан 12 нэрийн 101 төрлийн бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталсан ажээ.

Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулахаар 2015, 2016 онуудад ирсэн хүсэлтээс 32 материалыг инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлага хангасан гэж үзсэн тул эдгээр гарааны 32 компани улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдэн, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа ажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гарааны компанийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд: Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажпын инновацид чиглэсэн үр дүнгээр мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, гарааны компаниудыг чадавхжуулах сургалт, семинаруудыг тогтмол зохион байгуулах, мэдээллийн сан үүсгэх, хөрөнгө оруулагчдад нээлттэй ажлуулах, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлууд тусгагджээ.

Салбарын сайд мэдээлэлдээ, дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрхэн хөгжүүлж, хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, шинжпэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулан мэдлэгийг баялаг болгож байгаагаар өрсөлддөг болсон бөгөөд манай улсын хувьд энэхүү байдал хангалтгүй байсаар байна. Үүнийг дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг улсын өрсөлдөх чадварын 2015 оны тайланд манай улс 140 орноос 104 дүгээрт орсноос харж болно. Эдгээр үзүүлэлтэд манай улс дээд боловсролын хөгжпийн үзүүлэлтээр 62 дугаар байр, технологийн бэлэн байдлын үзүүлэлтээр 67, инновацийн үзүүлэлтээр 97 дугаар байранд байна. Инновацийн түвшин доогуур байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татаж байгаа нэг гол үзүүлэлт болж байна гэдгийг онцолж байв.

 Монгол Улсын хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ч шинжпэх ухаан, технологи, инновацид улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ дорвитой өсөхгүй, харин ч 2013 онд 0,17 хувь, 2014 онд 0,16 хувь болж буурсаар байна.

Инновацийн тогтолцоог шинэчлэхэд дараах үндсэн бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд: Инновацийн салбарын төсвийн болон төсвийн бус санхүүжилтийн хэмжээ маш бага, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, мөнгөн хөрөнгө хомсдолтой, хөрөнгө оруулах чадвар сул, хөгжлийн түвшин үйлдвэржилтийн өмнөх шатанд байгаа, зээлийн хүү өндөр, хэмжээ бага, хугацаа богино, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин хөлс бага, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүд эдийн засгийн бусад салбарт шилжсэн, аж ахуйн нэгжүүдэд эрдэм шинжилгээ-судалгааны хэрэгцээ бага, өөрөөр хэлбэл мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшил цөөн байгааг сайд онцолсон юм.

Эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран инновацийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх, импортыг орлох болон экспортод чиглэсэн өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих үүрэг бүхий “Шинжлэх ухааны парк” байгуулах бодит хэрэгцээ, шаардлага тулгамдаж байгаа ажээ.

Шинжлэх ухааны парк байгуулж, хөгжүүлэхэд тэргүүн ээлжинд шийдвэрлэвэл зохих асуудал бол Шинжлэх ухааны парк байгуулах зорилго, үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн хэм хэмжээг тогтоох, төрийн дэмжлэг, туслалцаа, оюуны өмчийн харилцаа, банк, зээл санхүүгийн тогтолцоо, паркийн хөрөнгө оруулалт, бусад үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тавих, парк байгуулагдсантай холбогдон үүсэх харилцааг хууль эрх зүйн хувьд бүрэн цогцоор нь зохицуулах зорилгоор “Шинжлэх ухааны паркийн тухай” бие даасан хууль батлуулан хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна гэж Ж.Батсуурь сайд дурдсан юм.

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Б.Дэлгэрсайхан, Д.Гантулга, О.Баасанхүү, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Н.Учрал, Инновацийн асуудал зөвхөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын асуудал биш бүх салбарын асуудал. Гарааны 32 компанийн борлуулалтын дүн алга, татварын ямар ч хөнгөлөлт эдлээгүй байна. Үүнд бид бодит дүн шинжилгээ хийх цаг болжээ. Хуулийг дагаж Засгийн газраас 22 журам гаргах ёстой ч өмнөх Засгийн газар дөрвийг л батласан байгаа нь хууль хэрэгжих боломж нөхцлийг бүрдүүлээгүй нь харагдаж байна гэж байв.

ШИНЭ МЭДЭЭ