МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал тойргийн иргэдтэйгээ найман удаагийн уулзалт хийжээ
УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.12.01
Орон нутгийн хөгжил

Н.Учрал тойргийн иргэдтэйгээ найман удаагийн уулзалт хийжээ

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийн иргэдтэйгээ найман удаагийн уулзалт хийж, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхийн төлөө ажилласан байна.

УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29 дугаар хороодоос гишүүнээр сонгогдсон Н.Учрал иргэдтэйгээ улам ойр ажиллах үүднээс тойрогтоо бие төлөөлөгчийн газраа нээжээ.

Тэрээр боловсролын салбарынхантай нягт хамтран ажилладгийн хувьд тойрогтоо хамаарах ЕБС-иудын багш нартай уулзаж, санал бодлоо солилцохын сацуу СХД-ийн 62 дугаар сургуулийн 500 сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна.

Алслагдсан дүүргийн нэг зовлон бол гэрэлтүүлгийн асуудал байдаг. Тэгвэл тус дүүргийн 23 дугаар хорооны 7 гудамжны гэрэлтүүлгийг шийдэж өгчээ.

Орбит, Толгойтын эцсийн 3,6 км зам, гүүр барих ажилтай танилцаж, зарим эвдэрсэн зам засах асуудлыг шийдвэрлэв.

Н.Учрал наймдугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын Бусан хотын “Бусан Эйр” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр хотын харилцааг хөгжүүлэх тэр дундаа эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай санал солилцсон. Энэхүү уулзалтын хүрээнд ирэх онд СХД-ийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна.

Түүнчлэн Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын удирдлагуудтай уулзаж, Турк улсад багш нарыг мэргэшүүлэх, оюутнуудад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах асуудлаар нэгдсэн байр сууринд хүрчээ.

ШИНЭ МЭДЭЭ