МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Инновацийн сан байгуулж, төрөөс гарааны компаниудыг дэмжих нь зөв
2016.11.10
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Н.Учрал: Инновацийн сан байгуулж, төрөөс гарааны компаниудыг дэмжих нь зөв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,  Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсч, Хүүхэд харах үйлчилгээний талаар хэлэлцлээ.

Үүнээс УИХ-ын гишүүн Н.Учралын Инновацийн сан байгуулж, төрөөс гарааны компаниудыг дэмжих  зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороо­ны гишүүд олонхиороо дэмжлээ.  Тэр­бээр саналын талаар тайлбар хэлэх­дээ “Инновацийн сан 2012 оны Инновацийн тухай хуульд ор­сон.

Дараа нь Засгийн газрын зарим сангуудыг хүчингүй болгох тогтоол гаргаад Инновацийн санг хүчингүй болгосон. Цаа­шид хууль эрхзүйн орчноо боловс­рон­гуй болгохдоо гарааны ком­па­ниудыг түлхүү оруулж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зайлш­гүй Инновацийн сан байх ёстой.

Тий­мээс Инновацийн тухай хуулийг шинэчилж найруулах шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудлаар БСШУСЯ-тай хамтарч ажиллахад миний зүгээс туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Гарааны компани гэдэг нэр томъёо бол инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж  эхлээгүй компани гэж ойлгоно.

Тухайлбал, эх орондоо нэмүү өртөг шингэсэн, монгол оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаачилга гаргасан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дэмжих юм. 100 сая төгрөгийн патенттай атлаа банкнаас таван сая төгрөгийн зээл авч чадахгүй байгаа нөхцөл байдал бий.

Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт инноваци, өндөр технологийг дэмжих зорилт туссан учраас нэмж гарааны компани байгуулахыг нэмж тусгахад буруу зүйлгүй. Үүнд өнөө жил төсөв мөнгө шаардаагүй. Харин хууль эрхзүйн орчныг сайжруулахдаа эрдэм шинжилгээний байгууллага  гэлтгүй хувийн их, дээд сур­гуу­лиудын бүх төвшинд гарааны ком­пани байгуулж болно гээд хуульч­лаад өгчихвөл шинэ техно­логи, оюуны бүтээл санаачлаад тат­ва­раас хөнгөлөгдах цаашлаад олон улсад болж байгаа үзэс­гэ­лэнд оролцох бүх боломж бо­лол­цоо бүрдэх юм.

Үүнийг да­гаад мэдээлэл технологи бусад сал­бар дагаад хөгжих боломж бий. Тий­мээс шинэжлэх ухаан инно­ваци­тай хольж болохгүй. Бүх сал­барт инноваци байх ёстой. Тө­сөв мөнгө шаардахгүй ийм зорил­тыг оруулахын ач холбогдол их бай­гааг олон хүн хэлж байгаа” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ