МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.10.25
Эдийн засаг, Худалдаа

Өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудад яагаад хувьсах зардал өгөөд байдаг юм бэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгмөөр байх юм. Төлбөрийн тэнцлийг алдагдуулахгүйгээр шаардлагагүй зардлуудыг хасах боломж байна гэж хараад байна. 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр Монголын төмөр замын хэмжээнд хэрэглэж буй дизель түлшний НӨАТ-ыг чөлөөлсөн.

20 орчим тэрбум  төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байсан нь чөлөөлөгдхөөр ашиг нь ч гэсэн тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын ажилчдын хүүхдүүд цэцэрлэгт сурж байгаа Тэр цэцэрлэгт улсын төсвөөс 4,3 тэрбум төгрөг олгохоор 2017 оны улсын төсөвт суулгасан байна.

Улаанбаатар төмөр зам том байгууллага тэгээд татварын тэглэсэн. Энэ том байгууллага ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг санхүүжүүлж явж болдоггүй юмуу. Хоёрт бас нэг боломжтой зүйл харагдаад байгаа юм. Манай Улаанбаатар хотод 10-20 сая төгрөгийн төлбөртэй, зарим нь 30 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиуд байна. Энэ сургуулиудад яагаад хувьсах зардал гэж зүйл олгоод байдаг юм бэ. Үүнийг өгөхөө больж болдоггүй юмуу.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?

ШИНЭ МЭДЭЭ