Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) дэд ерөнхийлөгч Филип Беннет нар
2016.09.26
Гадаад харилцаа

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) дэд ерөнхийлөгч Филип Беннетыг хүлээн авч уулзлаа.

ЕСБХБ манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус банк нь Монгол Улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж 1,4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт хийсэнд Ерөнхий сайд талархаж, цаашид хамтын ажиллагаагаа дараагийн шатанд оруулах тухайлбал, Засгийн газрын зээл болон баталгаатай зээлийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ. Түүнчлэн ЕСБХБ-наас Оюутолгой төслийг дэмжиж, санхүүжилт олгож байгаад талархал илэрхийллээ.

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллана гэлээ.

Энэ хөтөлбөр нь эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг сайжруулах, дунд хугацаанд өрийн дарамтыг багасгах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулах суурийг тавих зорилготой гэдгийг тэмдэглэлээ.

ЕСБХБ Монгол Улстай хамтын ажиллагааны хүрээнд Монголд хэрэгжүүлэх дэд бүтцийн төслийн жагсаалт гаргаж, судалгааны баг ажиллаж байгааг тус банкны дэд ерөнхийлөгч Филип Беннет хэллээ.

ЕСБХБ-наас Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн багц ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байгаа нь тус банкны гишүүн орнууд дунд хамгийн өндөрт орж байна. Тус банкнаас нийт 82 төслийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл,  аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хэрэгжүүлээд байна 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0044
Controller Execution Time ( User Module / Page )  0.2871
Total Execution Time  0.2916
  GET DATA  
$_GET['id']   80
$_GET['year']   2018
  MEMORY USAGE  
1,611,448 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/42478
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '80' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '80' 
0.0002   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 80 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '80'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '80' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2018) AND `user_id` =  80
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2018 between start and end AND `user_id` = 80 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '80' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '42478' 
0.2696   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 80 OR `map`.`user_id` = 80) AND YEAR(publishdate) <= 2018 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)