МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аль болох олон нөхөдтэй байж бидний дарах жин нэмэгдэнэ
УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
2016.09.15
Гадаад харилцаа

Аль болох олон нөхөдтэй байж бидний дарах жин нэмэгдэнэ

УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.

-Манайх шиг олон улсын тавцанд шийдвэр гаргах түвшинд дорвитой жин дардаггүй улсын хувьд гадаад харилцаа, гадаад бодлого маань одоо ямар түвшинд байна гэж Та үзэж байна даа.

НҮБ 193 гишүүн улстайн 186-тай нь манай улс дипломат харилцаатай болоод байна. Улс төрийн хэрүүлтэй, хилийн маргаантай, аливаа асуудлаар үл ойлголцолтой улс бидэнд алга. Хоёр их хөрштэйгээ стратегийн болон иж бүрэн түншлэлийн түвшний харилцаатай байна. Гуравдагч орнуудтай ч сайн харилцаатай, төр, засгийн өндөр албаны нь хүмүүс байнга айлчилж байна.

Бид чадал чинээндээ тохирсон амлалт өгөхгүй, нэг амаар дуугарахгүй байна. Гадаад бодлогын хувьд намуудаас хамаарч барилгүй байж болохгүй шүү дээ. Манай хууль тогтоомж их өөрчлөгдөж байна. Энэ сөрөг имижийг залруулах үүрэг оногдож байгаа гэж би ойлгож байна.Японы Ерөнхий сайд Шинзо Абэ л гэхэд энэ албыг хашиж байхдаа манайд гурван ч удаа ирлээ шүү дээ.

Ингээд бодохоор Монгол Улсын маань гадаад харилцаа хэвийн сайн, төрийнх нь гадаад бодлого зөв голдиролд байна гэж хэлж болно. Гэхдээ цаашид бидэнд бодох юм их бий. Амласнаа биелүүлэхгүй байх болсноос ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалттай хол- боотой асуудлаар биднийг найдваргүй түнш гэх гээд байх болсон нь анзаарагддаг.

Улс төрийн хувьд найдвартай түнш болохоо бид гадаад “нөхдөдөө” харуулж чадсан. Одоо эдийн засгийн хувьд харуулах хэрэгтэй байна. Манай яам “Гадаад хэргийнх” байсныг “Гадаад харилцааных” болгож, гадаад эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны бодлогыг үүрэгт нь нэмж оруулсан.

Намайг сайдаар томилохдоо Ерөнхий сайд гурван гол үүрэг өгсний эхнийх нь улс төрийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах явдал юм. Нэг ч гэсэн бизнесмэнээ гадаадад түнштэй болоход нь туслахыг бид зорих ёстой. Хоёрдугаарт, Монгол Улсаа гадаадад зөв сурталчилж таниулах, гуравдугаарт гадаадад буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахыг үүрэг болгосон.

-Эрх мэдэл нэг намаас нөгөөд шилжих цагт ямархуу улс орон эж авч буйгаа ард түмэндээ  далангүй үнэн зөв хэлэх нь зөв юм шиг санагддаг. Энэ үүднээс асуухад та ямархуу байдалтай гадаад хэргийн яам хүлээж авав? Танил тал, ар өврийн хаалганы, албан тушаалтнууды “шахааны” гэгддэг чадал муутай, мэргэжлийн биш ажилтнуудаар яам дүүрчихэж үү? Урьд нь энэ албыг хашиж байсан болохоор тийм өөрчлөлт байгаа бол мэдрэгдэх байх л даа.

Манай яамны төв аппарат 142 тантай, тэдний дотор мэргэжлийн бус, чадвар муутай хүн байхгүй. Хэл устай, салбараа мэддэг, мэргэжлийн хүмүүс л ажилладаг нь  яамны онцлог л доо. Нийт ажилтнуудын маань 62 нь, газрын захирал, алба, хэлтсийн дарга нарын тэн хагас нь эмэгтэй хүмүүс байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй нэг залууг Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт жилтнээр авч ажиллуулж . Энэ талаарх холбогдох хуулийг биелүүлэхийн тулд ажил, мэргэжлийн  шаардлага хангасан ийм хүмүүс дахин авах хэрэгтэй болно. Тийм хүмүүст ажиллах нөхцөлийг нь хангаж өгөх ёстой.

анилтай бол талын чинээгэж бидний хэлдгээр аливаа, улс, түүний дотор Монгол маань аль болох олон улстай дипломат болон бусад түвшний харилцаа холбоотой байх нь ашиг тустай юу эсвэл нөмөр нөөлөгтэй цөөн түнштэй байх нь дээр үү?

Аль болох олон улстай харил- цаатай байх нь зөв. Олон улстай харилцаагаа өргөжүүлэх нь дипломат арга замаар Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлж байгаа хэрэг. Улс төрийн харилцааг худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүс хоорондын харилцаагаар дэмнэж явах нь чухал байдаг.

Нөгөөтэйгүүр, хоёр хөрштэйгээ тогтоосон харилцаанд бид тэргүүлэх ач холбогдол өгдөг. Мөнхийн хоёр хөрштэй учраас үүнээс ч өөрөөр байх аргагүй юм. Олон улстай дуу хоолойгоо нийлүүлж байж бидний дарах жин нэмэгдэнэ. Том улсуудын өөдөөс жижиг улсууд нэгдэж дуугарах нь ач холбогдолтой, шийдвэр гаргахад үзүүлэх нөлөө нь илүү байдаг юм.

-Тэгэхлээр гадаад бодлогын залгамж чанарыг хадгалах зорилтынхоо хүрээнд НҮБ-ын гишүүн орнуудтай бүгдтэй нь дипломат харил цаа тогтоох зорилт тавьж байсан түрүүчийн Засгийн газрын бодпогыг үргэлжлүүлэх нь гэж ойлгож болох нь ээ.

Үргэлжлүүлнэ. НҮБ-ын гишүүн орнуудаас манайх 10 хүрэхгүй улстай дипломат харилцаа тогтоогоогүй үлдээд байгаа нь түрүүнд миний хэлсэн тоо баримтаас ойлгогдсон байх. Одоо Тринидад ба Тобаго, Барбадос, Белиз, Ботсван, Свазиленд улстай дипломат харилцаа тогтоохоор манай Дипломат төлөөлөгчийн газрууд ажиллаж байна.

Манай улс гадаадын 32 улсад ЭСЯ-тай, 12 улсад Консулын газартай, хоёр байнгын төлөөлөгчийн газартай байдаг юм. Эднийхээ тоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байна. Манайд байх гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудыг ч нэмэгдээсэй гэсэн хүсэлтэй байдаг. Өөрийн орны иргэд олноор оршин суудаг, худалдаа, эдийн засгийн харилцаа холбоо өргөжиж буй улсуудад Дипломат төлөөлөгчийн газраа байгуулж ажилладаг дэлхий нийтийн жишиг бий.

-Монгол Улс олон улсын байгууллагад элсэхдээ нэлээд “дур- тай” юм уу гэж бодогддог. Энэ ер нь хэр өгөөжтэй бодлого вэ? Нэгэнт аль нэг байгууллагын гишүүн болсон юм чинь түүний- хээ санхүүжилтэд нэмэр хандив оруулах үүрэг хүлээж таарна. Өөрөөр хэлбэл, татвар төлөх шаардлагатай болдог байх. Баахан мөнгө төлчихөөд уг байгууллагад элссэнийхээ үр ашгийг хүртэж чадахгүй байх вий гэх бодол төрдөг.

Өнөөдрийн байдлаар манай улс Засгийн газар хоорондын олон улсын 70 гаруй байгууллагад гишүү- нээр ажиллаж байна. Цаашдаа ч Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын бусад байгууллагад элсэхээр идэвхтэй ажиллана. Олон улсын байгууллагын үйл ажиллагаанд жижиг орнууд том гүрнүүдийн нэгэн адил тэгш эрхтэй оролцдог.

Өөрөөр хэлбэл, АНУ, БНХАУ зэрэг томоохон улс орнууд бидний адил нэг л саналын эрхтэй байдаг юм. Бусад жижиг орнуудтай хүч, чармайлтаа нэгтгэн эрх ашгаа хамгаалах боломж олон улсын байгууллагын хүрээнд байдаг юм.

Нөгөө талаас Олон улсын байгууллагууд хөгжиж буй орнуудад аль болох дарамт учруулахгүй байхаар гишүүний татварын хэмжээг тогтоодог. Жишээ нь НҮБ-ын төсвийн 22 хувийг АНУ гаргах үүрэгтэй байдаг бол манай улсын төлөх татварын хэмжээ 0.005 хувь байдаг. Энэ дагуу бид нэг жилийн татвартаа 124 мянган ам.доллар төлж байна. Гэтэл ирэх таван жилд НҮБ-аас манайд 79 сая ам.долларын өртөг бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, баримт бичигт гарын үсэг зураад байна.

Тэгвэл таван жилд НҮБ-д бидний төлөх татвар 800.000 доллар болно. Гаргасан зардлаа олон арав дахин нугалж байгаа биз. Үүнээс гадна тоогоор, мөнгөөр илэрхийлэх боломжгүй үр өгөөж гэж бий. Олон улсын байгууллагын гишүүн байж, олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцсоноор бусад улсын сонирхлыг татаж, улс орныхоо нэр хүндийг өсгөх, сурталчлан таниулах өргөн боломжтой болдог. Цаашилбал, манай улсын иргэд олон улсын байгууллагад ажиллах эрхтэй болдог.

Тухайлбал, НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон Женев дэх Олон улсын байгууллагуудад манай улсын 50 гаруй иргэн ажиллаж байна. Манай А.Бат-Эрдэнэ гэдэг залуу НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт өндөр алба хашиж байна. Эдгээр иргэд гадны томоохон байгууллагуудад улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж албаа нэр төртэй хашиж явааг хэлэх нь зүйтэй.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элссэнээс ажиглагчийн статустай байх нь бидэнд ашигтай юу?

Европын холбоо, Зүүн Өмнөд Азид АСЕАН, Африкт Лиг; мэтээр бүс нутаг бүрт тэндхийн улсуудыг нэгтгэсэн хамтын ажиллагааны байгууллага байдаг юм. Төв болон Зүүн хойд Азид байгууллага байхгүй. Энэ бүс нутаг томоохон улсууд нэгдэж эрх хамгаалахгүй байна. Тэгвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага  (ШХАБ) ийм боломж бий болгож байна гэж хэлж болно. Тиймээс ч Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох  нэг чухал суваг гэж ШХАБ-ыг үзэж 2004 онд түүнд ажиглагчийн статустай болсон юм.

Гэхдээ тус байгууллагын ажиллагаанд манай улс гшщп нуудтай нь адил хэмжээнд оролцож ирсэн. Энэ үүднээсээ ШХАБ ын гишүүн байх, ажиглагч байхын хооронд зарчмын онц ялгаа байхгүй. Сүүлийн үед ШХАБ-ын үйл ажиллагаанд эдийн засгийн чиг хандлага давамгайлах шинжтэй байна. Энэ байгууллагад Энэтхэг Пакистан улсууд элсэх гэж Тус байгууллага цаашдаа хө оруулалтад түлхүү анхаарах ч барьж буй учраас түүнд бид ямар байр суурьтай байх талаар олон тал; судлах, ярилцах шаардлагатай үзэж байгаа.

-Монгол Улс байнга төвийг сахих бодлого баримтална байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүс байр с илэрхийлж буйгаас үзвэл түмний санал хуваагдмал шиг байна. Танай нам эвсэлд үл нэгдэх бодлого баримтлахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан Төвийг сахих, эвсэлд үл нэгдэх хоёр хоорондоо уялдаатай эсвэл огт өөр байр суурь уу?

Төвийг  сахих тухай асуудлыг бид мөн судалж байна. Манайх шиг жижиг улс том хэмжээний бодлогын өөрчлөлт хийх, мэдэгдэл гаргахын өмнө олон талаас нь бодож тунгааж, асуудалд маш ул суурьтай хандаж байх нь зүйтэй байдаг. Манай яаманд уг асуудлыг хариуцсан

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд ажиллаж байгаа. УИХ-аас хууль баталж байж шийдэх асуудал учраас ажлын хэсэг гаргахаар төлөвлөсөн, тухайн ажлын хэсэгтэй хамтарч ажиллана. Төвийг сахих талаарх манай улсын бодлогод хоёр хөрш маань хийгээд бусад улсууд хэрхэн хандахыг ч судалж байна. Эвсэлд үл нэгдэх бодлоготой манай улсын гадаад бодлого, харилцааны олон жилийн ажил, үйлс холбоотой.

Монгол Улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)-д 1986 онд зочноор, 1988 онд ажиглагчаар оролцох болж, улмаар 1991 онд гишүүнээр элссэн. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр идэвхтэй ажиллана гэж заасан байгаа. ЭҮНХ нь эдүгээ дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ багтаасан нөлөө бүхий улс төрийн хүчин юм. Эвсэлд үл нэгдэх, төвийг сахих байр суурьт өөр хоорондоо уялдаатай зүйлс бий.

-Дэлхийн улс орнуудтай харилцах төрийн гадаад бодлогын залгамж чанар алдагдаж, алдаатай бодлого баримталсны улмаас Монголын төрд иттэх итгэл сэвтэж, эдийн засгийн хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон гэж энэ оны сонгуульд дэвшүүлсэн танай намын мөрийн хөтөлбөрт дүгнэсэн. Үүнийгээ дэлгэрүүлж жишээ баримтаар нотолж хэлнэ үү?

Том бодлогын хүрээнд залгамж чанар хадгалагдаж ирснийг би дээр хэлсэн. Харин ярьсан, хэлснээсээ ухарсан, түншүүдээ гомдоосон зүйл гарсан. Хийе, бүтээе гэж бодоод амлалт өгчихөөд түүнийгээ хэрэгжүүлэхгүй, эсвэл тэр нь санаан зоргоор бүтэхгүй байх явдал байна. Гадаад улсын болон хувийн байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж, ажил хийлгүүлээд төлбөр мөнгөө өгөөгүй явдал бий. Энэ нь эргээд хоёр талын харилцаанд нөлөөлж, үл итгэх байдлыг бий болгож байна.

Хамгийн наад зах нь “Германы Төмөр зам” (Duetshce Bahn AG), Японы “Ниппон Коэй” компанид төлөх өрийн асуудлыг жишээ болгон энд дурдаж болно. Зарим талаар санхүү, эдийн засгийн алдаатай арга хэмжээ авч хэрэгжүүлсний улмаас улс орны эдийн засгийн хямралыг даамжруулсан ч юм байна. 2015 оны эцсийн байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 8.46 тэрбум ам.доллар болж, 2011 оны мөн үетэй харьцуулахад 2,95 тэрбум ам доллараар буурлаа. 

2016 оны хагас жилийн байдлаар экспорт 2.2 тэрбум доллар, импорт тэрбум ам.доллар болж, өмнөх  мөн үеэс 13 хувиар буурсан байна. Сүүлийн хэдэн жилд гадаадын өнгө оруулалт ихээхэн буурсан. 4 онд 276 сая ам.долларын өнгө оруулалт хийгдэж байсан 2015 онд 182.69 сая ам.долларын өнгө орж иржээ. 2016 он гарсаар гадаадын томоохон шууд хөрөнгө оруулалт ер хийгдсэнгүй. Энэ бүгдийг засаж залруулах нь чухал.

Гадагшаа гарахыг нь хориглочихоод байгаа бизнесмэнүүдийн асуудлыг судлуулахаар С.Бямбацогт сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Шинэ Засгийн газар алдагдсан гэлийг сэргээх, монголчууд хэлэндээ хүрдэг хүмүүс юм байна гэсэн ойлголт бий болгоход анхаарч ажиллаж байна. Өмнөх Засгийн газрынхаа хийсэн бүтээснийг үгүйсгэхгүй, залгамж чанараа хадгалж, амласан зүйлсийг нь хэрэгжүүлж, алдааг нь засаад явах нь чухал. Ийм ч учраас төсвийн тодотголд гадаад улсуудад өгөх ёстой байсан төлбөр тооцоог тусгасан.

-Гадаад харилцааг эдийн асагт ашиглах гэх юм уу, улс орныхоо эдийн засгийг өөд атахад танай яам ямар үүрэг, оролцоотой байх вэ. Ямар хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна?

Манай яамны хамгийн том зорилтын нэг нь энэ юм. Энэ үүднээс Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрыг яамандаа байгууллаа. Гадаад худалдаа, эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн хоёр талын болон олон талт ажлуудыг хэрэгжүүлэхэд манай яамны оролцоо, хувь нэмэр асар их. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон гарал үүслийн дүрмийг хэрэгжүүлэх зэрэг гадаад худалдааны тулгамдсан асуудлуудыг бид цаг алдахгүй шйидвэрлэхээр ажиллаж байна.

Хөрш орнуудтай “Эдийн засгийн коридор” байгуулах чиглэлээр яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх, бүс нутгийн интеграцчилалд идэвхтэй оролцох, Ази Номхон далайн худалдааны хэлэлцээр болон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэх, Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээг зарим орнуудтай байгуулах зэрэг тодорхой зорилтууд бий. Бизнесийг дэмжих болон хөрөнгө оруулагчдын орчныг сайжруулах явдал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх болно.

-Иргэний давхар харьяалал гэж нэг асуудлыг бид шийдэхгүй л яваад байгаа. Өөрсдөө цөөхүүл болохоор гадаадын иргэд Монгол Улсын харьяат болчихоод “эзлээд” авна гэх болгоомжлол байдаг байх. Гэхдээ үүнийг зөвшөөрөхгүйгээс учрах хохирол нь илүүтэй юм биш үү? Одоо монгол хүний мөр гараагүй битгий хэл монгол айлын “утаа” гараагүй улс орон цөөн болж байна шүү дээ. Ийм нөхцөлд гадаад улсад төрсөн хүүхдүүд маань Монгол Улсын иргэн биш болох нь байна.

Бидний шийдэх ёстой асуудлын нэг энэ мөн. Судалгаанаас үзвэл давхар харьяаллыг 49 орон зөвшөөрдөг. 52 улс зөвшөөрдөггүй, 71 улс онцгой тохиолдолд зөвшөөрдөг юм байна. Манай улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй.

Манай улсын 130 мянган иргэн гадаад орнуудад байна. Монгол Улсын Харьяатын тухай хуулийн 7.1- т, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.14-т хилийн чанадад монгол эцэг эхээс төрсөн хүүхэд Монгол Улсын иргэн байна гэж заасан. Үндсэн хуулийн 15.2-г зааснаар Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглодог.

Бид хуулиа баримтална. Гэтэл Америкт төрсөн л бол хаанахын хэний хүүхэд байсан ч Америкийн иргэн болдог. Хилийн чанадад 1998 оноос хойш өнөөг хүртэл ийм байдлаар хоёрдмол харьяалалтай болсон манай улсын 2181 хүүхэд байна. Тиймээс энэ асуудлыг бид зөв шийдэх шаардлага тулгарч байгаа юм.

-Хилийн чанад дахь Моиголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын хоёрдугаар чуулга уулзалт энэ сарын 8-10- нд боллоо. Гадаадад амьдарч байгаа иргэд дээр өгүүлсэн давхар харьяаллын асуудал, үр хүүхэддээ монгол хэл, соёлоо таниулах гээд олон асуудал тулгарч байгааг хэлдэг. Энэ удаагийн чуулга уулзалтаас ямар үр дүн гарсан бэ?

Чуулга уулзалтад Гадаад харилцааны яам ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. Хилийн чанадад буй монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг олох, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд чуулга уулзалтын зорилго чиглэгдэнэ. Засгийн газраас баталсан “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх юм.

Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа 46 ДТГ-аараа дамжуулан гадаадад оршин сууж буй 130 мянган монгол иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гадаадад буй монгол хүүхдүүдэд эх хэлийг нь заах, ном, сурах бичгээр хангахад БСШУСЯ- тай хамтарч ажиллаж байна. 2016 оны байдлаар хилийн чанадад манай улсын 247 иргэн гэмт хэрэгт холбогдож, 13 оронд нийт 99 хүн ял эдэлж байна.

Тэдний эрх ашиг зөрчигдсөн нөхцөлд хамгаалах, ялтан шилжүүлэх хэлэлцээртэй тохиолдолд эх оронд нь ялыг эдлүүлэхээр шилжүүлэн авах зэргээр ажиллаж байна. Дэлхийн 27 улсад манай улсын Дипломат, албан паспорт эзэмшигчид, 19 ул- сад энгийн паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээртэй. Үүнийг өргөжүүлэх, монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг аль болох хөнгөвчлөх чиглэлд анхаарах болно.

Гадаад харилцааны яам, ДТГ- уудын консулын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүр- тээмжтэй үзүүлэх зорилгоор консулын албанд дэвшилтэт менежмент, цахим үйлчилгээ нэвтрүүлж, орон нутагт байгаа иргэд гадаадад суралцахад шаардлагатай баримт бичгээ баталгаажуулах, консулын баталгаа хийлгэх, гадаадаас ирүүл- сэн итгэмжлэл болон бусад бичиг баримтыг Гадаад харилцааны яаманд өөрийн биеэр ирэхгүйгээр хүлээн авах зэрэг боломжтой болгохыг зорьж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ саяхан ээлжит бус чуулганаар баталлаа. Гадаад  бодлогын талаар ямар гол ажил хийхээр түүнд тусгав?

Хоёр хөрштэйгээ тогтсон харилцаа гадаад бодлогод тэргүүн чиглэл байсаар ирсэн, аль ч ца энэ өөрчлөгдөхгүй. Үүний зэр АНУ, Япон,  Европынхолбоо Энэтхэг, БНСУ, Турк зэрэг гуравдагч түнш болон бусад улстай уламжлалт  харилцаа, хамтын ажиллаг гүнзгийрүүлж, худалдаа, засгийн харилцааг хөгжүүлэхэд  тэргүүн зэргийн ач холбогдол НҮБ, түүний системийн төрөлжсөн байгууллагууд, улс, бүс нутгийн байгууллагу идэвхтэй  хамтран ажиллана. Гадаадын хөрөнгө оруулалагчдад хамтын ажиллагааны болон эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай бодлого явуулна.

Гадаад худалдааг эдийн засгийн хүн амын эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлж, “Монгол экспорт хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Гадаадад ажиллаж амьдарч иргэдийнхээ эрх ашгийг тууштай хамгаална. “Зөгийн үүр” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гадаадад мэдлэг, боловсрол эзэмшсэн залуусыг эх орондоо тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэхээр, Засгийн газрын хөтөлбөрт оруулсан. Хөтөлбөрийн агуулгыг маш товчоор хэллээ. Задалж яривал цаг ихээхэн орно.

-Засгийн газар анхны хуралдаанаараа танай яамны дэргэд цэцэрлэг байгуулахыг үүрэг болгосон. Уг үүргийг та бүхэн богино хугацаанд хэрэгжүүлэх шиг боллоо. Их түвэгтэй биш хэрнээ тун хэрэгтэй ажил юм биш үү?

Төрийн байгууллагуудын дэргэдэх хүүхдийн анхны цэцэрлэг Гадаад харилцааны яаманд байгуулагддаа гэхэд болох байх. Би Австралид айлчилж байхдаа тус улсын Парламент дотроо хүүхдийн цэцэрлэгтэй байхыг үзсэн. Цэцэрлэг нээгдэхэд маш олон хүн бидэнд хандаж, хүүхдээ оруулж өгөхийг гуйж байсан нь асуудал ямар хүцд байгааг харуулж байна.

75 хүүхдийн, гурван бүлэг бүхий цэцэрлэг шинээр баривал 850 саяас нэг тэрбум төгрөгийн зардал гарах байсан. Бид 80 сая төгрөгөөр байгаа байраа засаж, тохижуулан, тоног төхөөрөмжийг нь аваад ажиллаж байна. Цэцэрлэг байгуулахад манай яам, ДТГ-уудын ажилтан нарын цалингийн хандив зэргээс нийт зардлын 20 орчим хувийг бүрдүүлсэн.

Эрээн хот дахь Консулын газар сандал ширээ өгсөн. Энэ мэтчилэн тал талаасаа хичээж, дэм дэмэндээ зүтгэсээр хөөрхөн цэцэрлэг байгуулж чадлаа. Яам, тамгын газар төдийгүй аж ахуйн нэгжүүд ч энэ маягаар цэцэрлэгтэй болох боломжтой тул бусад байгууллагад үлгэр дууриал болох болов уу гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ