УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллаа
лсын Их Хурлын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг
2016.09.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тусгай хэрэгцээт  сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан санал, дүгнэлт гарган танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг өнөөдөр /2016.09.12/ Мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай дунд сургууль, Сувилалын цэцэрлэгийн яслийн 10 дугаар цогцолборт ажиллав.

Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургууль 2002 оноос мэргэжийн сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд 1-9 дүгээр ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ахлах ангид энгийн хүүхдүүд суралцаж боловсрол эзэмшихийн зэрэгцээ оёдол эсгүүрчин, компьютер операторчин, модон эдлэлийн мужаан, тогооч, үсчин гоо сайханч зэрэг зургаан чиглэлээр мэргэжил эзэмшин төгсдөг.

2016-2017 оны хичээлийн жилд 39 бүлэгт 460 гаруй хүүхэд, 89 багш, 26 захиргааны ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Сургуулийн 40 жилийн ойг угтан өнгөрсөн жил төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүйгээр 337 сая төгрөгийн тохижилтийн ажлыг хийжээ.

Тухайлбал, БНСУ-ын Юунин Ганнам сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгооны асуудлыг сургууль дээрээ шийджээ. Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын дэмжлэгээр өдөр өнжүүлэх төвийг байгуулсан байна. Тус төвд зорилусан орон тооны асуудлыг шийдээгүй учраас дотоод зохион байгуулалт хийж, туслах багш нараа ажиллуулдаг.

“Бага ангид зургаан настай хүүхдүүдийг авдаг боловч нас хэтэрсэн хүүхдүүд ирэх тохиолдол их байдаг. Хөгжлийн брэхшээлтэй хүүхдүүдийг 9 дүгээр анги хүртэл нь сургадаг байсан бол 2015 оноос ахлах ангийг хичээллүүлэх зөвшөөрлийг авч, өнгөрсөн жил нэг анги, энэ жил хоёр ангийг гаргаад мэргэжлийн сургалт явуулж байна.

Гурван жилийн хугацаанд ерөнхий эрдмийн хичээлийг харьцангуй бага үзэж, мэргэжлийн хичээлээ түлхүү үзэхээр сургалтын төлөвлөгөөгөө боловсруулсан. Улсдаа хэрэгтэй ажил хөдөлмөр эрхэлдэг иргэнийг төлөвшүүлж, бэлтгэхийн төлөө ажиллаж байна”  хэмээн тус сургуулийн захирал Ч.Ганбилэг танилцуулсан.

Мөн тэрээр багш нар хүрэлцээ муу, орон тоо дутагдалтай, үдийн цай хөтөлбөрийн зардал бага, нарийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх, цалин урамшууллыг нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зөөвөрлөдөг автобус, эмийн зардлыг төсөвт суулгах шаардлагатай байгаа зэрэг бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэлж байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч 

Б.Саранчимэг тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм.

Хөгжлийн брэхшээлтэй хүүхдүүдийг эцэг эх, ойр дотны хүмүүс нь л ойлгож харилцдаг. Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу, албан ёсны онош гардаггүй, эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээл их байдаг.

Тухайлбал, зөвхөн бариа засал 10 хоног хийлгэхэд 400 гаруй мянган төгрөг болдог бол  гадагшаа эмчилгээнд явахад 100 гаруй сая төгрөг зарцуулж байна. Энэ бүх асуудалд төр засгийн зүгээс зайлшгүй анхаарал тавьж, тусгай сургуулиудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг эцэг эхчүүд хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан тусгай сургуулиудад газар дээр нь ирж, анхан шатны, халуун цэг дээр ажиллаж байгаа багш ажилтнуудын саналыг сонсож байгаагаа дуулгаад, гарсан саналуудыг нэгтгэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрүүлэхийн төлөө  ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрээр хэлэхдээ “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засаж хөгжүүлэх хөгжлийн төвийг Монгол Улсад анх удаа байгуулахаар болсон.  Энэ төв бол сургууль, цэцэрлэг биш. Ингэснээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангагдсан үндэсний хэмжээний төв нь бүх оношилгоо, эрт илрүүлэлт, эмчилгээ үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломж бүрдэнэ” хэмээн танилцуулав.

Дэд ажлын хэсгийн гишүүд  Сувилалын цэцэрлэгийн яслийн 10 дугаар цогцолборын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цэцэрлэгийн барилгыг 1964  онд ашиглалтад оруулжээ. Олон жилийн насжилттай учир мэргэжлийн  байгууллагаас үйл ажиллагаа явуу­ла­хыг хориглож, 2013 онд  акталсан байна.

Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт төрөлхийн  тархины саажилт, төрөх үеийн хүндрэлээс үүссэн тулгуур эрхтний согогтой, хэл сэтгэхүйн бэрхшээлтэй, дауны синдром буюу генийн өөрчлөлттэй 2-6 насны 86 хүүхэд байгаа бөгөөд “Өнөр бүл” төвийн дэргэдэх 58 дугаар цэцэрлэгийн байрны нэг жигүүрийн дөрвөн өрөөнд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 

Иймд шинэ барилгын санхүүжилтийн асуудлыг 2017 оны төсөвт суулгаж шийдвэрлэх тал дээр байнгын хорооны гишүүд анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг Сувилалын цэцэрлэгийн яслийн 10 дугаар цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал хүссэн юм

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0078
Controller Execution Time ( User Module / Page )  0.3505
Total Execution Time  0.3584
  GET DATA  
$_GET['id']   134
$_GET['year']   2020
  MEMORY USAGE  
1,739,952 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/42269
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '134' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 134 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '134'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '134' 
0.0007   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2020) AND `user_id` =  134
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2020 between start and end AND `user_id` = 134 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '42269' 
0.3294   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 134 OR `map`.`user_id` = 134) AND YEAR(publishdate) <= 2020 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)