Босоо хүнийг хэвтүүллээ гээд хэлчихвэл хэвтээ эдийн засаг босчихно гэж эндүүрээд байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.04.01
Эдийн засаг, Худалдаа

Босоо хүнийг хэвтүүллээ гээд хэлчихвэл хэвтээ эдийн засаг босчихно гэж эндүүрээд байна

Эдийн засгийн Форум дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эзэнтэй үгийн хариу эхнээоэ ирж байна.

МАН-ынхан өөрсдийгөө хамгаалж мэдээлэл хийон бол УИХ-ын гишүүн С.Ганбаатараас хариу болгон ил захидал илгээжээ. Тэрээр эдийн засгаа босгох чуулган нь хүн хэвтүүлэх тухай хошин яриа болов гэж тодотгож. Ингээд түуний ил захидлыг хүргэе.

"Эдийн засаг гэж хэчнээн донгодов ч эдийг "ам, хоосон яриа"- гаар засаглаж болохгүй сая мэдсэн Ч.Сайханбилэг "хүн хэвтүүлэх" тухай яривал эдийн засаг сэргэх болов уу гэж дахиад л эндүүрсээр.

Монгол хүндээ итгэдэггүй, Монголын баялагтаа эзэн болдоггүй Ерөнхий сайдтай Монгол хэрхэн хөгжих билээ. Олигархиудцаа барьцаалагдсан, гадаадын компаниудаар амин хувиар тэтгүүлэх бодлоготой "таны Засгийн газар" улс орон ард түмнийхээ төлөө юу ч хийж чадахгүй нь улам тодорхой боллоо.

М.Сайханбилэг та 2015 оны Монголын эдийн засгийн форумд "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт шийдэгдээгүй болохоор гадны хөрөнгө оруулагчид ирэхгүй байна" гэсэн утгатай үг хэлж байсан.

Таны хичээл зүтгэл, гавьяагаар "Дубайн гэрээ" батлагдаж, түүхэнд тод хар толбо үлдэж байна.

Жилийн өмнө Ч.Сайханбилэг та "Оюутолгойн далд уурхайгаас 4,4 тэрбум ам.доллар хөрөнгө орох болно" гэж зарласан. Энэ мөнгө өнөөдөр болтол Монгол Улсад орж ирээгүй. Цаашид орж ирэхгуй нь тодорхой. Оюутолгой өдөр бүр 5,4 сая ам.доллар, жилдээ 1,9 тэрбум ам.долларын борлуулалт хийж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид цуваад эхэлсэн үү. Рио тинто компанийн ухуулга, сурталчилгаа байв уу, гэрээсээ хулгай хийдэг хүүхдийн үлгэр болж байна уу.

Эдийн засгаа сэргээх нэрийн дор "Чингис", "Самурай" бондын үлдэгдэл зээл тусламжийн ихэнх нь нам дамжсан олигархи угшилтай компаниуд руу очив уу. Таны тэргүүлдэг Засгийн газар 5 тэрбум ам.доллар үрчихээд өмнөх үетэйгээ хуваалцах тооцоо дэлгэж байна.

Гадны улсаас 250 сая ам.долларын зээл авч цалин, тэтгэврээ тавьж байгаа өдгөөгийн Засгийн газар өмнөхөө муулах үгээ олж ядаж байгаа нь шившигтэй биш үү. Тавантолгойгоо хөдөлгөсөн бол, төмөр замаа тавьчихсан бол хэмээн өнгөрсөн цаг дээр санаашран улиглаж, бусдаас буруу хайж байна.

Үнэндээ бол гадны компаниудын ашиг сонирхолд хөтлөгдсөн улс төрийн бүлэглэлүүд том том төслүүдээ явуулаагүйг тунгаана биз. Эдгээр бүлэглэлд Ч.Сайханбилэгийн оролцоо байгаа гэж хардах үндэслэлтэй.

Үндэспэлгүй тэмцсэний илрэлгүй, дэмжсэний баталгаанууд дээр бэлэн дурдагдлаа. Хэлэх зүг, хийх үйлдлээ бодож, хаана, хэнд зориулахаа тооцоолж байвал Ерөнхий сайдын өндөр сэнтий, өргөн хариуцлагад зохилтой бус уу гэдгийг танд сануулах цаг

болжээ. Босоо хүнийг хэвтүүллээ гээд хэлчихвэл хэвтээ эдийн засаг босчихно гэж эндүүрээд л байвал таны Засгийн газар улам л мухардана шүү. Ч.Сайханбилэгээ улс оронд шударга ёсыг тогтоох, эдийн засгийг өөд татах шинэ үе ирж явна цаана чинь" хэмээн ил захидал бичжээ. 

ШИНЭ МЭДЭЭ