2010.03.20
Улстөр

Манзушир хутагтын хэрэглэж байсан хөөргийг барьж байгаа

“Гишүүний хобби” булангийнхаа зочноор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа.

-Таныг эртний эдлэл цуглуулах хоббитой гэж сонсон. Арвин цуглуулгатай юу?

-Би Монголынхоо уламжлалт гар урлал, дархчуудын ур ухаан, шингэсэн бүтээлүүдийг сонирхдог. Заримыг нь цуглуулдаг. Өөрөө ч бас эдэлж хэрэглэдэг. Ер нь монголчуудын урлаж бүтээсэн зүйлд монгол хүний дотоод сэтгэл," ур ухаан, хүсэл тэмүүлэл шингэсэн байдгаас гадна ур хийц нь дахин давтагдашгүй.

-Цуглуулгын тань хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

-Манай нутагт Цэцэгт Гомбо гэж алдартай уран хүн байсан. Хэнтийн "Таван хамарт" нэрээр нь халх даяар анддаггүй байсан юм билээ. Тэр хүний оёсон олон угалзтай гутлыг улсын баяр наадамд анх түрүүлсэн жилээсээ эхлэн өмссөн. Уг нь гоёлын хийцтэй боловч монгол наадмынхаа торгон ногоон дэвжээг хүндэтгэн барилдахдаа өмсдөг байлаа. Тэр хүний урласан хоёр гутлыг их олон жил өмссөн шүү.

-Одоо байгаа юу?

-Байлгүй яахав. Энэ гутлын хийц нь үнэхээр гайхалтай, дахин давтагдашгүй учраас би нандигнан хадгалдаг. Цэцэгт Гомбо гэдэг тэр уран хүн надад хэд хэдэн монгол гутал оёж өгсөн юм. Нэгийг нь өөрийнхөө багш Дамдинд мөн МУГЖ Г.Эрдэнэбат найздаа бас бэлэглэсэн. Тэд маань одоо ч гэсэн өмсдөг юм . билээ. Цэцэгт Гомбо гуай маш уран хүн байлаа. Ер нь манай Хэнтий аймаг чинь уран үйлчид, дархчуулаараа алдартай шүү дээ. Тожил хийц гэдгийн эзэн болсон дархан бий. Энэ хүний урласан мөнгөн тоногтой эмээл миний цуглуулгын нэг үнэтэй эд дээ.

-Манзушир хутагтын эдэлж байсан хөөрөг танд байдаг гэлүү?

-Манай нутгийн Гүрдорж гэдэг хүн надад 1980-аад оны дундуур шиг санаж байна, нэгэн цагаан хаш хөөрөг бэлэглэсэн. Тэр хүн намайг зорьж ирээд "Чамд энэ хөөргийг өгье" гээд Хэнтий нутгийнхаа нэрийг болон ахынхаа нэрийг гаргаж яваарай гэж захиж билээ. Мөн Манзушир хутагтын барьж байсан хөөргийг манай нутгийн Лувсан шийрэв гавж гэдэг нэртэй лам уламжлан авч хэрэглэж байсан гэсэн. Тэр хөөргийг сүүлд нь Ховд аймгийн харьяат Бямбадорж гэдэг хүн олж авсан юм билээ. Тухайн үед Монголын хамгийн толгой хөөрөг нь Бямбадоржийн цагаан гэж хүмүүс ярьдаг байсан. 1990-ээд оны эхээр Бямбадорж гуай надтай уулзан ахынх нь нас өндөр болж байна, энэ хөөргийг нутгийнх нь хүнд өгөх ёстой гэж бодлоо гэдэг юм байна. Би ч тэр их хүндэтгэлийг хүлээн авч Манзушир хутагтын хэрэглэж байсан хөөргийг авсан юм. Одоо ч энэ хөөргийг барьж байгаа даа.

-Танд бэлэглэсэн хэрэг үү?

-Тухайн үед ярилцаж байгаад тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч байж авсан. Энэ хөөргийг номтой мундаг хуврагууд эдэлж хэрэглэж байсан гэдгээрээ үнэ цэнэтэй гэж боддог.   Манай нутгийн алдарт уяач Буяндэлгэр ах, Баттөмөр уяач гээд хөөрөг сонирхдог олон хүмүүс Бямбадорж гуайгаас хөөргөө зараач гэж хоргоодог ч зөвшөөрдөггүй байсан юм билээ. Сүүлийн үед олон сайхан дархан төрөн гарч байна. Би тэдний хийсэн сайхан бүтээлийг үзэж, бахархаж, заримыг нь ч худалдан авч цуглуулгаа арвижуулдаг.

-Та олон зодог шуудагтай байх?

-Бөх хүн чинь өөрийнхөө зодог шуудаг, гутал, малгай, бүсээ ихэд хүндэтгэж дээш нь тавьж дээдэлдэг дээ. Бөхчүүд зодог шуудаг оёж надад өгдөгбайсан. Би Сэрээтэр багшийн, Улсын начин Алтангадасын, аймгийн заан Батбуянгийн, жижиг Санжаа гээд аймгийн зааны, Улсын арслан Ганбаатарын эхнэртэйгээ хамтран урласан зодог шуудгийг өмсөн барилдаж байсан. Үүнээс гадна олон уран хүний урласан өмсгөлийг өмсч барилдан наадмын ногоон дэвжээн дээр бяр хүчээ сорьж байлаа даа.

-Таны хэрэглэж байсан зодог шуудгийг хийдэд хадгалж байгаа гэж сонссон юм байна?

-Хэнтий аймгийн Өндөрхааны Гүнд гарвалын хийдийнхний бүтээсэн суваргыг босгоход сууринд нь хийнэ гэхээр нь нэг зодог шуудгаа өгсөн. Мөн Өндөр хаан гэсэн шүтээн уулынхаа бэлд босгосон суварганд бас миний зодог шуудгийг хийж хадгалсан юм. Түүнээс бусад нь гэрт маань байгаа.

 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0081
Controller Execution Time ( User Module / Page )  0.2456
Total Execution Time  0.2538
  GET DATA  
$_GET['id']   17
$_GET['year']   2010
  MEMORY USAGE  
1,756,760 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/3650
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '17' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '17' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 17 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '17'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '17' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2010) AND `user_id` =  17
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2010 between start and end AND `user_id` = 17 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '17' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '3650' 
0.2231   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 17 OR `map`.`user_id` = 17) AND YEAR(publishdate) <= 2010 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)