УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.10.14
Уул уурхай, Ашигт малтмал

Оюутолгойн гэрээ ба үр дүн

Еаgle телевизийн ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

Та Оюутолгойн асуудлаар дахин ярих боллоо. Энэ талаар яриагаа эхлье?

-Оюутолгойг төсвийн энэ үед яагаад ярих болсон бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Нэгдүгээрт бид ерөнхий сайдаас асуулга асуусан. Хариултаа авлаа. Хоёрдугаарт төсвийн энэ үед л Оюутолгойг ярих хэрэгтэй шүү дээ. Манай улсд Германы эрдэмтэн ирээд зургаан зөвлөгөө өгсөний хамгийн гол нь “Танай улс төсөв боловсруулахдаа хаанаас яаж зээлэх вэ гэж яриад төсөв зохиож байгаа нэртэй өр тавьж хүүхдүүдээсээ зөвшөөрөлгүй татвар авахын оронд өнөөдөр баталсан байгаа уул уурхайн гэрээнүүдээ эргэж хараачээ. Үүнийг ярихаасаа битгий ичээчээ” гэж шулуухан хэлж байсан.

Энэ жил сангийн сайд Б.Болор төсвийн реформ хийх гэж үнэхээр хичээж байгаа. Бид 904 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа. Энэ нь нэг их наяд төгрөгөөр өр тавина гэсэн үг.  Монголын ард түмэн 21 тэрбум долларын өртэй болчихлоо. Бид төсвийн 12 хувийг гадаад зээлийн хүүд өгч байгаа шүү дээ. Бидэнд бодит баялаг байна, үүгээр бид гэрээ хийсэн ч яагаад бодитой үр дүн төсөвт орж ирэхгүй байна вэ?.

Оюутолгойн гэрээ байгуулахаас өмнө буюу зургаан жилийн өмнө энэ гэрээг батлахад улс орон өргүй байсан. Гэтэл одоо 21 тэрбум долларын өрөнд орчихлоо. Энэ гэрээг ашигтай байлгаж төсөвдөө нэмэр авах хүсэлтэй. Энэ бол төсвийн нэг хэсэг учир дахиж ярихыг хүслээ.

-Дубайн гэрээний талаар таны бодол?

-Дубайн гэрээн дээр маш ноцтой хэдэн зүйл байсан. Бид газар нутаг, лиценз, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө, уурхайгаа баяжмал худалдах баяжмалын гэрээгээ урьдчилаад бүгдийг нь барьцаанд тавьсан. Одоо Рио-Тинто Оюутолгойн төслөөс гарах бүх бэлтгэлээ хийсэн гэсэн үг. Монголын засгийн газар эрсдэлд орсон.

Дубайн гэрээнд 1.4 тэрбум доллар түүнээс дээш долларын баримтгүй мөнгө угааж Монголд оруулж ирсэн гэж гүтгээд байгаа.  Манай улсын байцааагч, төрийн албан хаагчид "Монголыг минь өртүүлж байна болиочээ" гэдэг шаардлага тавьсан. Гэтэл манай Ерөнхий сайд, болон төрийн албан хаагчдын удирдлага, дарга, сайд нар ард түмний эрх ашгаас урваж Да.Ганболд, Бямбасайхан гэдэг хүмүүс Ч.Сайханбилэгийн заавраар Оюутолгойн зардлыг хүчингүй болгоно гэж тохиролцсон.

Тав хоногийн дотор сангийн яам, татварын ерөнхий газарт биелүүлнэ гэж гэрээнд тусгасан. Улсын байцаагчын акт гарсан байхад үүнийг ерөнхий сайд ч өөрчлөх эрхгүй байдаг. Энэ бол Улс орны  дотоод тусгаар тогтнолын асуудалд гурван Рио-Тинтогийн захирал оролцож байна гэсэн үг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

ШИНЭ МЭДЭЭ