Хүннүгийн үеийн түүхэн улбаатай Түнхэл тосгон
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.07.08
Орон нутгийн хөгжил

Хүннүгийн үеийн түүхэн улбаатай Түнхэл тосгон

Хүннүгийн үеийн түүхэн улбаатай, Эзэн Чингисийн алтан ургийнхан үе залгамжлан хошуу засаг барьж ирсэн эртний түүхтэй Түнхэл тосгоны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ сайхан нутагт төрж өссөн, ажиллаж амьдарч байсан зон олон, энэ өдрүүдэд өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлгэр сайхан боллоо. 

 Түнхэл тосгон нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт, Зүүнхараа хотоос зүүн урагш 35 км зайд орших билээ. Улаанбаатар хотоос 150 км зайтай Түнхэл тосгон нь 3500 гаруй хүн амтай. Хоёр үндэстэн, арав гаруй ястан угсаатны  бүлэг амьдран суудаг. Уулаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгаль цогцолсон сайхан нутаг юм.

 1960 онд бэлтгэлийн аж ахуй байгуулагдан, үүнийг даган хүн амын шинэ суурьшил бий болсноор 1965 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 90 дүгээр зарлигаар Сэлэнгэ аймгийн харьяанд “Түнхэл хороо” нэртэйгээр хуучин Баатар вангийн хошуу ноёны хүрээний суурин дээр байгуулагдсан түүхтэй. 1994 онд Түнхэл хороог татан буулгаж, шинээр зохион байгуулагдсан Мандал суманд нэгтгэн, 5-р баг, Түнхэл тосгон болсноор өдийг хүртэл энэ зохион байгуулалтаараа ажиллаж, сумын дайтай, аймгийн тэргүүний тосгон болон хөгжиж ирсэн түүхтэй тосгон юм.

 2007 оноос өнөөг хүртэл 5-р багийн засаг дарга, Түнхэл тосгоны захирагчаар С.Раднаабазар сонгогдон ажиллаж байгаа юм.

 Харин энэ жил нутаг  усныхаа бүтээн байгуулалт хөгжлийн их үйлсэд хувь нэмрээ оруулж, бие сэтгэлээ хайрлалгүй зүтгэж явсан үе үеийнхэн Түнхэл тосныхоо 50 жилийн ойн баярт хүрэлцэн иржээ. 

 Баяр дээр баяр нэмхээр “Онцгой увидас” ХХК-ны хамт олон Түнхэл тосгоны хүн эмнэлгийн  даргын өрөөг орчин үеийн техник технолгид нийцсэн иж бүрэн тавилга зөөврийн компьютер зэргээр ажил хийх нөхцөл боломжийг хангажээ.

 Түнхэл нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг өргөжүүлэн, орон нутагт бүтээн байгуулалтыг өрнүүлж, ард иргэдийнхээ ирээдүйн амьдралын төлөө чин сэтгэл, цуцалтгүй хөдөлмөр, оюун бодлоо зориулан түүхт ойн баяраа өргөн олноороо бахдан шагших бахархалтай, шинэ амжилт бүтээлээр дүүрэн түмэн олноороо баясан цэнгэлээ.

 Түнхэл тосгоны 50 жилийн ой өргөн дэлгэр сайхан боллоо

 Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгоны 50 жилийн ойн энэ жил тохиож буй. Тэгвэл Түнхэлчүүд энэ өдрүүдэд ойн баяр наадмаа тэмдэглэж, бөхчүүд нь уран мэхтэй, аргамаг хүлгүүд нь хурдан, харваачид нь онч мэргэн байж дэнж хотойтол дэлгэр сайхан наадаж байна.

 Түнхэл тосгонд хороо захиргаа үүсгэн байгуулагдсаны түүх ойд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү, Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөх Б.Цээпилдорж зэрэг албаны хүмүүс оролцлоо. Түүнчлэн үе үеийн олон сайхан алдар цуутай хүмүүсийн өлгий нутаг болсон Түнхэл тосгоноос зорин ирсэн олон алдартнууд, ахмад буурлууд, уугуул, суугуул иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Түнхэл тосгоны Засаг дарга Б.Раднаабазар “Энд хуран цугларсан та бүхэндээ болон та бүхнээр дамжуулан нутгийг нийт зон олондоо Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Түнхэлд хороо захиргаа үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг мэндийг хүргэж байна. Хүннүгийн үеийн түүхэн улбаатай, эзэн Чингисийн алтан ургийхан үе залгамжлан хошуу засаг барьж ирсэн эртний түүхтэй тус нутаг 1960 оноос Түнхэлийн мод үржлийн аж ахуй байгуулагдаж түүнийг даган хүн амын шинэ сууршил бий болсоноор Түнхэл тосгоны хороо захиргаа байгуулагдаж байсан түүхтэй юм.

 Улмаар 1994 онд Түнхэл хороог татан буулгаж, шинээр зохион байгуулагдсан Мандал суманд нэгтгэн тавдугаар баг буюу Түнхэл тосгон болгосноор одоог хүртэл энэхүү зохион байгуулалтаараа ажиллаж, сумын дайтай амйгийн хошоо тэргүүний тосгон хөгжиж ирлээ. Хоёрхон орон тоотой байгуулагдаж байсан бол одоо төсвөө өөрөө баталдаггүй болохоос биш суманд байдаг бараг бүхий л орон тооны ажилчидтай бие даасан тосгон болсон” гэв. Үнэхээр л 1990-ээд он хүртэл мод бэлтгэлийн аж ахуй, цэргийн ангийн суурь галаас өөр малчин өрхгүй байсан бол өнөөдөр 120 гаруй малчин өрхтэй, 3500 гаруй хүн амтай, 15 мянга гаруй толгой малтай, Төр төсвийн тавху, төмөр замын өртөө, мод бэлтгэх боловсруулах ес, Уул уурхайн хоёр, амралт сувилалын дөрөв, худалдаа үйлчилгээний 30 гаруй аж ахуйн нэгжтэй их айл болсон байна.

 Түнхэл тосгоныхон жил гаруйн өмнөөс түүхт ойгоо тэмдэглэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд ойн хүрээнд бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн байна. Тухайлбал, бүх аж ахуйн нэгж айл өрхүүд засвар тохижилтыг хийж тосгоны өнгө үзэмжийг сайжруулсан, төвийн болон хөдөөгийн замуудаа зассан, хуучин хогийн цэгээ дарж, хөрсжүүлэн шинэ хогийн цэгийг тохижуулж, хашаатай болсон, Хараа, Түнхэл гээд дөрвөн голын гүүрийг засварласан, төв замаа гэрэлтүүлэгтэй болгосон, орон нутгийг судлах музейг тохижуулсан байна.

 Томоохон бүтээн байгуулалт болох хүүхдийн номын ордон нь байгуулах ажил нь хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа учир гацчихаад байгаа талаар төслийг санаачлагч төрийн бус байгууллагийхан онцолж байлаа. Энэ мэт бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж буй учир тус тосгоны Засаг дарга Б.Раднаабазар “Ойн хүрээнд хийгдсэн олон бүтээлч ажлыг хийхэд дэмжлэг үзүүлсэн хүмүүст болон аж ахуйн нэгжүүдэд баярлаж байгаагаа хэлмээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, “Сөүл” группын захирал Г.Өнөрболор, Гацуурт ХХК-ий захирал Л.Чинбат, аймаг сумын удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн гээд олон хүмүүст баярлаж талархаж байна” гэсэн юм.

Түнхэл тосгоны 50 жилийн түүх ойг нээж УИХ-ын гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Та бүхэнтэй нэг хөндийн агаараа амьсгалж, нэг голын уснаас ууж өссөндөө би үнэхээр их баяртай байдаг. Сэлэнгийн Хараа голын хөвөөнд ажиллаж байсан ахмадууд, азай буурлууд нутгийнхаа хөгжлийн төлөө маш их зүйлийг хийж бүтээж, үр хойч биднийг ажил хөдөлмөрийн үр шимээр амьдрал ахуйгаа авч явдаг юм гэдэг амьдарлын ухааныг ойлгуулж өгсөн та бүхэндээ талархал илэрхийлж байна. Сэлэнгэ нутгийн ажилсаг, хөдөлмөрч ард түмний үр хойч болж төрсөн баяртай явдаг. Тиймээс ч энэ нутгийнхаа хөгжлийн төлөө их зүйлийг өөрийнхөө боломжийн хэрээр хийж бүтээнэ гэж амлаж байна” гэсэн юм.

 

Түнхэл тосгонд төрж өссөн, ажилаж амьдарч байсан олон алдартнуудаараа Түнхэлчүүд бахархадаг юм билээ. Тухайлбал, Баатар вангийн хошууны сүүлчийн ноён Наваан-Юндэн, Төрийн соёрхолт Т.Баяраа, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Эрдэнэ-Самбуу, Хөдөлмөрийн гаьяаны улаан тугийн одонт Д.Дарьсүрэн, Улсын арслан Н.Лхагва, Улсын Заан Ж.Төмөртогтох, Дамдиндорж, Улсын начин Батмөнх, Лувсандондов, Баянмөнх гээд олон бахархал болсон хүмүүс байдаг байна. Ойн хүрээнд одоо ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон хүмүүст төрийн одон медалиар энгэрээ мялаасныг гардуулан өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0077
Controller Execution Time ( User Module / Page )  0.3610
Total Execution Time  0.3687
  GET DATA  
$_GET['id']   80
$_GET['year']   2018
  MEMORY USAGE  
1,751,760 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/33502
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '80' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '80' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 80 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '80'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '80' 
0.0007   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2018) AND `user_id` =  80
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2018 between start and end AND `user_id` = 80 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '80' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '33502' 
0.3378   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 80 OR `map`.`user_id` = 80) AND YEAR(publishdate) <= 2018 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)