http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Стратегич
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.02.03
Улстөр

Стратегич

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нам байгуулсан сурагтай. УИХ дахь бие даагчдын албан бус бүлгийнхээ гишүүдтэй хамтарч байгуулсан уг намынхаа нэрийг хараахан олон нийтэд зарлаагүй байгаагаас харахад цаг хугацааны хүлээлт шаардлагатай болсон байж мэдэх юм.

Тэрбээр УИХ-д хоёр ч удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Энэ хугацаанд Төсвийн байнгын хороог хэдэнтээ тэргүүлсэн нь Сангийн яаманд ажиллаж ирсэн намтар түүхтэй нь холбоотой гэх. Цаашлаад МАН-ын залуус түүнийг “10 хувийн Ц.Даваасүрэн” хэмээн гоочилж байгаад намаасаа хөөж явуулсан гэж болно.

Угтаа бол төсөв боловсруулах эрхээрээ дамжуулан мөнгөжсөн гэж тэр л дээ. Гэхдээ тэрбээр дээрх шүүмжлэлд олонтаа “Үгүй” гэдэг тайлбарыг хийж ирсэн бөгөөд шүүмжлүүлэхийн хэрээр улс төрийн барьцаа улам бүр лавшруулаад байгаа нь бас л содон.

Намаасаа УИХ-д нэр дэвших эрхгүй болохтойгоо зэрэгцэн бие даан өрсөлдөж, Хөвсгөл аймагт ялалт байгуулсан. Мөн УИХ дахь бие даагчдын албан бус зөвлөлөөрөө дамжуулан байнгын хороог даргалах эрхээ ч эдэлчихсэн. Ер нь зарганд бууж өгдөггүй, замын шүүмжлэлд ч өнхөрч унадаггүй бэрх эр.

Магадгүй албан ёсоор улс төрийн нам байгуулж, УИХ-ын 2016 оны сонгуульд бэлтгэж эхэлсэн нь түүний хувийн стратегитай холбоотой байж болох юм.

С.Ганбаатарыг тугаа хийж, өөрөө араас нь кран маягаар зүтгэхэд яагаад болохгүй байх билээ. Ямартай ч өндөр настанд “эх оронч”, залуу үед “шударга” гэх мэтээр үнэлэгдэх болсон нэр нөлөө нь түүний хувьд улс төрийн олз ашгийг харамгүй хайрлаж байх бололтой.

ШИНЭ МЭДЭЭ