Бие даагч гишүүд
2014.12.23
Улстөр

Гацууртын ордын 20 хувийг төр худалдаж авах уу ?

Гацууртын ордын 20 хувийг төр худалдаж авах гэж байгаа тухай бие даагч гишүүд мэдээллээ.

Тэд дэлхийн зах зээл дэх алтны үнэ нэмэгдэж байгаа энэ үед Гацууртын ордын 20 хувийг төрд худалдах гэсэн Брогоулдын далд явуулга хүчээ авч байна гэж үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ Урт нэртэй хуульд хамрагдахгүйн тулд төр мөнгө төлж байна. Зарчмын хувьд бид ордоо гаргалаа та нар үйлдвэрээ барь л гэх ёстой.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Төр Гацууртын ордыг эзэмшихдээ худалдаж авахгүй  байх  ёстой. Яагаад гэвэл 2006 оны урт нэртэй хуулинд ард түмний баялаг өөрийн өмчийг худалдаж авах гэсэн заалт оруулсан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ Гацууртын ордын ард  Брогоулд гэдэг компани бий. Өмнө нь энэ компани 45 тн алтыг хуурч гаргасан. Одоо дараагийн хууралтаа хийж байгаа. Ард иргэдийн баялаг бол ард иргэдийнх л байх ёстой. Тэр баялгийнхаа тодорхой стратегийн хувиа авах хэрэгтэй.

                          Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ