Нүүдэл шийдэл нэвтрүүлэг
2014.12.17
Уул уурхай, Ашигт малтмал

Монгол улс Оюутолгой ордын 34 хувиа зарах нь зөв үү?

Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Оюутолгойн асуудлаар ярилцахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон бусад төлөөллүүд оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлэг "Монгол улс Оюутолгой ордын 34 хувиа зарах нь зөв үү?" гэсэн асуудлыг хүрээнд өрнөсөн юм.

       Монгол улс Оюутолгой ордын  34 хувиа зарах нь зөв үү ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн гэрээг зогсоосон үүнээс болж эдийн засаг хүндэрлээ гэж их яриа гардаг. Эцсийн дүндээ Оюутолгой хэвийн ажиллаж байгаа.  2014 оны эхний гурван улирлын байдлаар 821 сая долларын зэсийг борлуулсан. 8,6 тн буюу 390 сая долларын алт зарсан. Гэхдээ үйл ажиллагаа нь хэвээрээ явагдаж байгаа боловч Монголын ард иргэдэд ямар ч өгөөжгүй байна. Бие даагчдын зөвлөлөөс удаа дараа үйл ажиллагаа явуулж хамгийн сүүлд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд захидал явуулсан. 34 хувийн ард иргэдийн эрх ашгийг хэн хаана ярих гээд байна вэ? Хэдэн зуун эмнэлэг барилга, ажлын байр Оюутолгойгоос л шалтгаална. Оюутолгойг ядуурлаараа солих гэж гэрээ хийсэн гэдэгт би итгэдэг”.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюутолгой үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эдийн засагт ямар үр өгөөжтэй байна вэ гэдгийг товчхон мэдээллэе. 11 сарын эдийн засгийн гүйцэтгэлийг авч үзвэл хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ долоон хувиар өссөн. Харин экспортыг өмнөх оныхтой харьцуулвал 38 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 Гэтэл хямрал ихэсэж байна. Яагаад гэвэл гэрээний 9.10.3-т борлуулалтын бүх орлогоо гадаадад хадгалж зарцуулна гэсэн заалт бий. Хэрэв манай дансаар орж гардаг цикль үүсгэсэн бол валютын нөөц ийм байдалд орохгүй байсан.  Нэг тэрбум долларын борлуулалт хийсэн хэрнээ Монголд 50-хан сая долларын орлого орсон. Ирэх онд 3.9 их наядын борлуулалт хийнэ.

Энэ нь монгол улсын төсвийн орлогын 60-иад хувь гэсэн үг. Гэтэл Монголын төсөвт 377 тэрбумийн орлогоо татвараар төлнө. Энэ нь 10 хувь ч хүрэхгүй үзүүлэлт . Үүний талыг зээлд тооцно. Ингэхлээр бид борлуулалтын орлогоос 10 хувийг ч олж авч чадахгүй байна. 34 хувийг зарахад техник эдийн засгийн үндэслэлээр 118 тэрбум долларын борлуулалтыг ашиглалтынхаа хугацаанд оруулна. Нийт татвар 8.7 үүн дээр ашигтай ажиллавал 14 тэрбум доллар.

34 хувийнхаа ногдол ашиг болох 10 гаруй тэрбумыг авч байж л 53 хувьд хүрнэ. Хэрэв 34 хувь болчихвол ногдол ашиг ч байхгүй болно”.

                  Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү

 

ШИНЭ МЭДЭЭ