УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал маш олон хүмүүст тус болно

УИХ-ын хаврын чуулганы тов зарлагдаагүй. Ирэх даваа гаригт нээлтээ хийнэ гэсэн мэдээлэл байгаа боловч их хурлын даргын захирамж гараагүй байгаа юм. Бие даагчдын зөвлөлийн зүгээс энэ хаврын чуулганаар батлагдах ёстой хамгийн чухал  хуулиудад байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын ээлжит бус чуулган болно гэж яригдаж байсан ч тов зарлалгүй байсаар хаврын чуулган удахгүй нээлтээ хийх гэж байна. УИХ-ын даргын хувьд Баянхонгор аймагт ажиллаад ирсэн. Чуулган хэзээ нээлтээ хийх вэ гэдэг асуулт төрийн ордонд хариултгүй байна. Гэсэн ч ирэх даваа гаригт нээлтээ хийвэл УИХ нэн тэргүүнд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцэж батлах хэрэгтэй гэж бие даагчдын зөвлөлийн зүгээс байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Цэцэрлэгт явж чадахгүй гэртээ байгаа ялангуяа гэр хорооллын, суманд, аймгийн төв дээр байгаа боловч гэр хороололд байгаа энэ олон хүүхдүүдийн эрх ашгийн төлөө хуулийг бие даагчдын зүгээс өргөн барьсан.  Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал маш олон хүмүүст тус болно.”

Үүний дараа “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”  200 гаруй тэрбум  төгрөг эргэлдэж байгаа эрүүл мэндийн даатгалын сан  иргэдэд үйлчлэхгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн найруулгаар үүнийг цэгцэлж чадна гэж үзэж байна.

“Хоёрдахь  нь  “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль” юм. Өнөөдөр өвчтөн, эмч хоёрын хооронд харилцаа явах  ёстой байтал дундуур нь яам, засгийн газар орж ирж болохгүй. Өнөөдөр даатгуулагчдын эрх ашгийг хамгаалсан, мөнгөө төлсөн өвчтөн ямар үнэ тарифаар, ямар өвчнийг яаж эмчлэх вэ гэдэгт оролцдог байх, өөрийн мэргэжлийн төлөөний хүмүүсээрээ оролцдог байх эрхийг нь өгье. Хариуцлага, хяналт тавьдаг байя.

Дээр нь эмч, эмнэлгийн ажилтнууд ямар үйлчилгээ үзүүлэх,  ямар үнээр, стандартаар үзүүлэх ёстой юм гэдгийг эмнэлгийн салбарын байр суурийг сонсож байж шийддэг эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг гаргана.” гэдгийг С.Ганбаатар гишүүн хэлсэн юм.

Иргэдийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудалд хууль, эрх зүйн зохицуулалтыг хүлээн арилж чадахгүй байгаа юм. Тиймээс хаврын чуулган нээлтээ хийж, нийгэм, эдийн засагт тулгамдсан хуулиа хэлэлцэн батлах хэрэгтэйг С.Ганбаатар гишүүн хэлж байлаа. Төсөв нь царцаагдсан 200 гаруй барилгын цаана сургууль, цэцэрлэггүй олон багачууд бий гэдгийг ухамсарлаж санхүүжилтийг хурдан шийдэх, зөв бурууг нь дэнслэх  ажлууд ар араасаа олон бий гэж байр сууриа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ