Импортын буудайг татвараас чөлөөлөхийг дэмжив
2013.12.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Импортын буудайг татвараас чөлөөлөхийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хүнсний хэрэгцээг хангахтай холбоотойгоор 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэхэд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгаад байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Баярцогт “Атрын III аяны хүрээнд Монгол Улс өнгөрсөн хугацаанд газар тариалангийн салбарт амжилт олж, улаан буудайг экспортлох хэмжээнд хүрсэн байсан ч жилийн дотор импортоор улаан буудай оруулж ирэх болж байгаа нь бодлогын алдаа гаргасантай холбоотой” хэмээн шүүмжилсэн юм.

Үүнтэй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат мөн байр суурь нэг байгаагаа илэрхийлсэн төдийгүй Засгийн газар улаан буудайг бага үнээр худалдаж авсан учраас арга буюу өнгөрсөн хавар тариаланчид тариалалтаа багасгасан.  Энэ нь эргээд гурилын хэрэгцээг хангахгүйд хүрч улаан буудай импортлохоос аргагүйд хүрч байна. Нэг тонн улаан буудайг 400 мянган төгрөгөөр худалдаж авах саналыг тариаланчдаас ирүүлж байсан ч Засгийн газар 320 мянган төгрөгөөр үнэлж авсан.

Гэтэл одоо ОХУ-аас буудай импортлох болохоор 400 мянган төгрөгөөс ч үнэтэй авах болж байна. Эргээд энэ нь стратегийн чухал салбараа гаднаас хараат болгох зүйл рүү явуулж байна. Өмнөх Засгийн газрын олсон амжилтыг Шинэчлэлийн Засгийн газар унагалаа гэж буруутгасан юм.

Монгол Улсын гурилын хэрэгцээг хангахад ирэх онд 100 мянган тонн улаан буудай нөөцлөх шаардлагатай аж. Одоо нөөцөлсөн нь 28 мянган тонн гэнэ. Ийм хэмжээний улаан буудайн нөөц бүрдүүлсэн байхад ирэх оны намар шинэ буудай гартал гурилын хэрэгцээгээ хангах бололцоо бүрдэх аж. Энэ оны хувьд 2012 онд нөөцөлсөн буудайгаа хэрэглэсэн юм байна. Харин ирэх онд гадаадаас авахаас аргагүй болсон тул улаан буудайн импортыг 2014 оны зургадугаар сарын 1-н хүртэл Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлага үүсчээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0083
Controller Execution Time ( User Module / Page )  0.6165
Total Execution Time  0.6248
  GET DATA  
$_GET['id']   80
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,732,512 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/21656
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '80' 
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '80' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 80 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '80'
ORDER BY `sortasc 
0.0003   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '80' 
0.0006   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 80 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '80' 
0.1956   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '21656' 
0.3982   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 80 OR `map`.`user_id` = 80) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)