2013.11.25
Уул уурхай, Ашигт малтмал

Геологийн мэргэжлийн ажлыг үнэ хүндгүй болгож байна

Чуулганы баасан гаригийн /2013.11.22/ үдээс өмнөх хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хуулийн төслийн 4.1.2-т техник эдийн засгийн үнэлгээ хийх тухай байна. Энэ бол геологийн ажил. Миний ойлгож байгаагаар эрдэс баялгийн зөвлөлөөр баталдаг. Энэ хэвээрээ юу.

С.Ганбаатар: Эрдэс баялгийн зөвлөлийн талаар ямар дүгнэлт гарсан талаар тодрууахгүй юу.

Хоёрдугаарт 11.2.5-ыг харвал Засаг дарга болон ИТХ-ын байгууллагын бүрэн эрхэд өөрөө өөртөө ТЭЗҮ-ээ батлаад, хүргүүлэх тухай заасан байна.

Ийм боломж бий юу. Энэ бол мэргэжлийн ажил. Геологийн мэргэжлийн ажлыг ямар ч үнэ хүндгүй болгож байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалд элс, хайрга, дайрга, тоосгоны шаврыг тооцох тухай ярьж байгаа.

Нэгэнт их бүтээн байгуулалт, барилгажилтыг дэмжиж байгаа бол шохойн болон хүрмэн чулуу, гөлтгөнө, гантиг, занар, боржин гээд 15 барилгад ордог материал бий.

Эд бүгд цуварч орох уу. Яагаад оруулаагүй вэ. Мөн эрдэс баялгийн зөвлөлийн талаар ямар дүгнэлт гарсан талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Техник эдийн засгийн үндэслэл батлах нь эрдэс баялгийн зөвлөлд хамаатай. Гэхдээ хүнд суртал учруулж, цаг зав их оруулахгүйгээр, аль болох хөнгөн шуурхай шийддэг тогтолцоог бий болгоё гэж байгаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын нэр төрлийг нэмээд явах боломжтой.

Аймаг орон нутагт эрх нь шилжвэл тэд энэ чиглэлийн боловсон хүчнээрээ өөрийгөө бэхжүүлэх, сургаад, дадлагажуулаад явах боломж бололцоо бий. Ажлын хэсэг дээр шохойн чулууны асуудлыг ярьсан.

Шохойн чулуу гэдэг цементийн үйлдвэрлэлд нилээн голлох материал болдог. Монгол улсын нийт хэрэгцээг хангах цементийн үйлдвэрүүд барьж байгуулах шаардлага бий.

Үүнтэй холбоотойгоор шохойн чулуу нь төрийн захиргааны төв байгууллага нь өгдөг байя. Улсын төсөвт орох мөнгө төгрөг гээд бүх зүйлээ бодсон ч энэ удаа оруулах шаардлагагүй гэж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нэр төрлийг шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулаад нэмээд явах боломж УИХ-д бий гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ