С.Ганбаатар: МАХН засгаас гарвал бие даагчид албан ёсоор байр сууриа илэрхийлнэ
Оюутолгойн гэрээтэй холбоотой мэтгэлцээн дахиж өрнөнө.
2012.12.07
Улстөр

С.Ганбаатар: МАХН засгаас гарвал бие даагчид албан ёсоор байр сууриа илэрхийлнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг   Ярилцах танхим "-даа урилаа. МАХН засгаас гарч .хшгабгүй болсноос үүдээд бие даагч гишүүдийн байр суурь чухалд тооцогдох болсон. Энэ мэтчилэн цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа.

-МАХН-ынхан даргаасаа болж Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс болж "Шударга ёс" эвсэл, цаашилбал. засаг задарч магадгүй болоод байна. Энэ үйл явцын талаар та ямархуу байр суурьтай байна вэ?

-МАХН-ынхан "Засгийн газраас удахгүй гарна" гэж мэдэгдсэнтэй холбогдуулан тухайн намын нөхцөл байдлыг хөндлөнгөөс харж дүгнэхэд хэцүү. Харин УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлийн ахлагчийн хувьд хэлэхэд "Төр маань түвшин, түмэн олон амгалан байгаасай" гэж л бодож байна. Намууд хариуцлагатай байх ёстой. Эцсийн бүлэгт ард түмэн намууд, улстөрчдийг сонгохдоо "Бидний бэрхшээлийг шийдвэрлэж өгөөч" гэж л хүссэн.

Гэтэл нөгөөдүүл нь   өөрсдөө   ард  түмнийхээ бэрхшээл, зовлон болчихоод байна. Ийм байж болохгүй. Төрийг түвшин байлгахын тулд Засгийн газар тогтвортой байх ёстой. Ерөнхий сайд Н. Алтанхуяг болон бусад сайд нарын зарим үйл ажиллагааг би нээлттэй шүүмжилдэг. Гэхдээ энэ Засгийн газрыг унаасай, оронд нь өөр нэг хүн дарга болоосой гэж огт боддоггүй. Харин энэ засаг ажлаа сайн хийгээсэй гэж бодож шүүмжилдэг. Асуудлыг хэлж ярьдаг. Сайн ажлыг нь магтдаг. Тэгэхээр Засгийн газрын тогтвортой ажиллагаа нь жигдрээсэй гэж бодож байна.

Ер нь энэ бүхнээс дүгнэхэд өнөөдөр Монголд намуудын хямрал нүүрлэчихжээ. Улс төрийн хүчнийхэн ард түмэн юу хүсч байгаа вэ гэдгийг мах цусандаа шингэтэл сайн бодох ёстой. Намуудын анхан шатны нэгж болох хороод дээр иргэдтэйгээ ойр чин сэтгэлээсээ ярилцаж, асуудлыг гаргаж тавьдаг болох, сонгосон улстөрчидтэйгөө хариуцлага тооцдог механизмыг бий болгох тухай хөндөхгүй байна. Харин дарга нарыг тойрсон намууд бий болчихож. Үүнээс болж "Иргэд юу хүсч байна вэ" гэхээс илүү "Миний сандал, ширээ ямар байх вэ" гэж бодож байгаагаас болж ийм нөхцөл байдал үүссэн. Монголын намууд одоо төлөвших ёстой. Энэ бол миний хатуу байр суурь.

-Хэрэв МАХН дангаараа засгаас гарвал АН-ынхан магадгүй бие даагч гишүүдэд сайд болох санал тавьж болох юм. Одоо ер нь бие даагч гишүүдийн байр суурь их чухал болчихоод байна?
МАХН гарах нь тодорхой болсон тохиолдолд УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл албан ёсоор байр сууриа илэрхийлнэ.

-МАХН засгаас гарах эсэхээс үл хамаараад бие даагчдын байр суурь маш хүчтэй байгаа. Цаашид ч энэ хэвээрээ байх болно. Харин МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах гэж байгааг сонссон ч юм шиг, сонсоогүй ч юм шиг, засаг задрах эсэх нь сонин биш байгаа юм шиг тийм байр суурийг илэрхийлбэл хэтэрхий улстөржиж байгаа гэж харагдана. Нэг ёсондоо улс төрийн ашиг хонжоо хайж байгаа л гэсэн үг. Бидэнд ямар ч ийм хандлага байхгүй. Бидний байр суурь хатуу байгаа. МАХН гарах эсэхээс үл хамаараад Засгийн газар тогтвортой байх ёстой. Тэгж байж ажил урагшилна. Харин МАХН гарах нь тодорхой болсон тохиолдолд УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Одоо бол би энэ зөвлөлийн ахлагчийн хувьд хэлэхэд төр хямралгүй, түвшин байгаасай л гэж бодож байна. Хамгийн гол нь шударга байгаасай. Намуудын тоглоомын талбар биш, харин иргэдээ ажлын байртай, ажил орлоготой болгож, хүүхдүүд өндөр боловсрол эзэмшүүлж, хөрөнгө оруулалт хийх нь бидний туйлын зорилго.

-Хэрэв АН-аас та бүхэнд Засгийн газарт орж ажиллах санал тавибал хүлээж авах уу?

-Миний хувьд Засгийн газрын сайд болохгүй гэдгээ нэлээд эртнээс илэрхийлсэн. Одоо ч гэсэн энэ байр суурин дээрээ байна. Саяхнаас интернэтэд миний тухай мэдээлэл гарч, юуны ч гэнэв, сайд болгоно гээд биччихсэн байна билээ. /инээв. сурв/. Би анхнаасаа л байр сууриа илэрхийлсэн. Дархан-Уул аймгийн ард иргэдээс би "Бие даагчаар дөрвөн жил ажиллана" гэж бодож мандат авч гарч ирсэн. Бие даагч гэдэг нь бусдаас хараат бус, өөрийн гэсэн байр суурьтай байхыг хэлдэг.

Ард иргэдийн өмнөөс Засгийн газрын сайн, мууг дүгнэж хэлдэг. Бие даасан байдалтайгаар тэдэнтэй хамтарч ажиллана гэсэн үг. Энэ утгаараа бол Засгийн газрыг унагаана гэсэн үг огт биш. Харин сайд болж ажиллах уугэдэг дээр бол манай бие даагчдын зөвлөл өөрийн байр суурийг илэрхийлнэ. Гэхдээ одоогийнх шиг ийм тогторгүй байдлыг таашаахгүй.

-Засгийн газар ийм тогтворгүй байгаа нөхцөлд бондын асуудал юу болох бол. Хөрвнгө оруулагчдын зүгээс болгоомжлох хандлага бий болох юм биш биз?

-Бонд бол тусдаа асуудал. Хэдийгээр улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбож ойлгож болох ч тийм ч чухлаар тавигдахгүй. Хөрөнгө оруулагчид үүнд санаа зовно гэж бодохгүй байна. Ардчилсан оронд амьдарч байгаа гэдэг утгаараа бид тайван замаар засгаа шилжүүлж чаддаг, дараа, дараагийнхаа хүмүүсийг сонгож чаддаг. Харин бондын хувьд ямар төсөл хөтөлбөрүүд дээр хөрөнгийг нь илүү их оруулах вэ, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө 500 сая ам.доллар олдог томоохон төсөл, хөтөлбөрүүдээ яаж шалгаруулах вэ гэх мэт шийдэх ёстой асуудал олон бий.

Хөндлөнгийн шинжээч, эрдэмтдээр дүгнэлт гаргуулж, түүнээс ургуулан улс төрийн шийдэл гаргах ёстой. Ядаж л 1.5 тэрбум ам.долларыг хаана байршуулах вэ, яавал ард түмэнд ашигтай байх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Үүний үр дүнд хэдэн ажлын байр бий болж, ямар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах вэ, түүнийг дэлхийн зах зээл дээр яаж гаргах вэ гэх мэтчилэн техникийн гэмээр асуудлуудыг бид шийдэж чадна. Мэдээж хэрэг, үүнийг шийдэхийн тулд Засгийн газар тогтвортой байж, бодлогоороо уялдуулж сайн үйл ажиллагаа явуулах ёстой. Үүний төлөө бие даагчдын зөвлөл ажиллах болно.                           

-Манай бүтээн байгуулалтын ажил хавар л эхэлдэг. Гэтэл тэр хуртэл бондын хөрөнгийг банкинд байршуулж, хүү төлөх болж байна гэж зарим хүн шүүмжилж байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Энэ бол цэвэр техникийн асуудал. Бид зуны байшин барих тухай яриагүй шүү дээ. Төмөрлөгийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн гэрээг хийх, урьдчилгаа мөнгийг нь төлөх, газрыг нь шийдэхэд хэрэгтэй. Төмөр зам барих, Сайншандын парк, Дархан-Уул аймгийн төмөрлөгийн цогцолбор уйлдвэр байгуулах гэх мэт олон асуудал руу яаралтай орох ёстой. Ажлын төлөвлөгөөгөө гаргаж, урьдчилгаа мөнгийг нь шийдэх хэрэгтэй байна. Иймэрхүү олон нарийн асуудал байна.

-Оюутолгойн талаар дахиж хэзээ мэтгэлцээн өрнүүлэх вэ. Та удахгүй гэж хэлж байсан?

-Оюутолгойн гэрээтэй холбоотой мэтгэлцээн дахиж өрнөнө. Саяхан болсон мэтгэлцээний тухайд гэвэл тэр үед би тэр хүнийг ялан дийлж, гутаах зорилго тавиагүй. Түүнд ч бас тийм зорилго байгаагүй гэж найдаж байна. Хамгийн гол нь Оюутолгойн гэрээний талаар ард иргэддээ мэдээлэл өгөх нь чухал. С.Баярцогт бид хоёрын хувьд энэ үүргээ биелүүлсэн. Оюутолгойн орд газраа, тэр хүний хэлснээр бол нөгөө үнээгээ бид үнэлээгүй, үнэгүй тавиад туучихсан юм байна. Үүнийгээ бид мэдэж авлаа. Улс орон даяараа ийм явдал болсныг ойлголоо. Газрын дор байгаа тэр баялаг 100 хувь бидний өмч гэдгийг ч бас ойлгож авсан.

Оюутолгойн орд газраа С.Баярцогтын хэлснээр үнээгээ бид үнэлээгүй, үнэгүй тавиад туучихсан юм байна.

Гэтэл түүнийгээ гадныханд үнэгуй өгчихөж. Газар дээр байгаа экскаватор, хүрз зээтүүгээ бид өр тавьж, йх өндөр үнээр худалдаж авсан юм байна. Урьдчилсан тооцоогоор бол бид энэ мөнгөө 21 жилийн дараа төлж дуусах юм гэнэ. Яагаад ийм гэрээ байгуулсан юм бэ гэх мэтчилэн миний олон асуултад хариулаагүй, Өөрөөр хэлбэл, угаасаа  хариулт нь тодорхойгүй байгаа гэсэн үг. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс даанч яав даа. Ганц С.Баярцогт биш, өөр олон хүн байгаа. Ерөнхий сайд байсан С.Баяр тухайн үед энэ гэрээг хар толгойгоороо хариуцна гэж хэлж байсан.

-Бас татварын асуудлыг та сөхөж тавьсан?

-Гадны хөрөнгө оруулагчдаас найман жилийн хугацаанд ямар ч татвар авахгүй гэж байгаа. Үүний золиосонд монголчууд дөрвөн тэрбум ам.долларын алдагдалд орж байна. Өөрөөр хэлбэл, ийм мөнгө авах ёстой байсан бол аваагүй гэсэн үг. Энэмэтчилэн бэрхшээлтэй олон асуудлыг ард иргэдийн өмнө нээлттэй болгож чадсан.

Шинэ он гарсны дараа УИХ-ын чуулган завсарлангуут би дүүргүүд, аймгуудаар явж, Оюутолгойн гэрээний талаар дэлгэрэнгүй нээлттэй таниулга хийж, илтгэл тавина. Ард иргэд нэгдсэн ойлголттой болж, эрдэмтэдтэй нийлж баг байгуулаад цаашилбал, УИХ-ын гишүүд бодол санаагаа нэгтгэн Засгийн газарт үүрэг өгч, Оюутолгойн гэрээний талаар дахин ярилцах боломжийг бид олгоно.

Энэ бүхний үр дүн ард түмэнд ашигтай шийдэлд хүрнэ гэж бодож байгаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын 26 хүн үүнийг бас дэмжиж байгаа. Энэ олон шударга гишүүдийн дэмээр би ингэж явж байна. Монголын боловсрол мэдлэгтэй, чадалтай олон эрдэмтэн надтай хамтарч ажиллаж байгаа. Тэдний тус дэмийн ачаар Оюутолгойн гэрээнд нааштай өөрчлөлт авчирна гэдэгт найдаж бай-на. Мэдээж хэрэг, үүнд хугацаа шаардагдана. Өнөө маргаашгүй үр дүн нь харагдахгүй байх. Гэхдээ л бид үүний төлөө тууштай ажиллана.

-Оюутолгойн гэрээний тухайд тийм байж. УИХ-ын чуулганаар Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг  хэлэлцэж  байгаа.   Үүндбайна вэ. Гишүүд нэр томъёоны тал дээр л нэлээд маргалдаж байсан. Гэтэл цаад агуулга нь их чухал байлтай?

-Хүнсний аюулгүй байдал гэж ер нь хэзээ ч хэлж болдоггүй. Би үүнийгээ ажлын хэсгийн хуралдаан дээр уг нь хэлсэн. Үүний оронд хүнсний баталгаат байдал гэдэг үг бий. Хүнсний аюулгүй байдал гэхээр тухайн хүнс нь өөрөө аюулд орох гээд байгаа юм шиг ойлгогдоно.

Гэтэл баталгаагүй хүнс идсэнээрээ бид аюулгүй байдалд орох гээд байгаа юм шүү дээ. Миний аюулгүй байдлыг хангахын төлөө хүнсийг баталгаатай болгох тухай ярьж байгаа, уг нь. Одоо ингэж хэлэхээр логик нь харагдаж байгаа байх. Аюулгүй байдал гэж ярьж буй нь их л сонин санагдаад байгаа юм. Тэгэхээр үндсэн гол логикоо дутуу ойлгож байна гэсэн үг. Түүнээс гадна хүнсний аюулгүй байдал гэхээр Хятадаас орж ирсэн хайрцагтай печень, Оросоос импортолсон хайрцагтай алимны тухай бодоод байгаа юм.

Гэтэл монголчууд ихэнх нь малын мах, сүү цагаан идээгээ голдуу иддэг. Харин хүнсний түүхий эд гэдэгт малыг оруулаагүй. Уг нь бол мал аж ахуйн аюулгүй байдал, баталгаа гэдэг хамгийн чухал. Манай бэлчээрийн малнууд цианиттай ус ууж байна уу, эсвэл эрүүл ус ууж байна уу гэдгийн баталгаа байхгүй.

Ер нь энэ л бидний хүнсний баталгаат байдалтай хамгийн их холбогдох асуудал. Үүнээс л бүх зүйл эхэлнэ. Тиймээс үүнийг хуулинд оруулж өгөх хэрэгтэй байна. Түүнчлэн Х.Болорчулуун гишүүний ярьж буй нэг санал бол генийн өөрчлөлттэй, лабораторийн түвшинд бүтээсэн мах, хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас их оруулж ирж байгааг зогсоох явдал чухал. Үүнийг тас хориглож, маш хатуу хяналт тавих ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ