МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.03
Бизнес

Д.Энхтүвшин: Татвар ногдох орлогоосоо хөнгөлөлт эдлэх боломж байгаа ч журам нь батлагдаагүйгээс тодорхойгүй байдлууд үүсэж байна

УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой нэг асуулт байна. Өнгөрсөн оны 8 сарын 30-нд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр бид нар Татварын тухай хуулийн 22.9 дээр өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш энэ заалт дээр хувийн хэвшилд нэлээн хэрэгтэй заалтууд байгаа. Мөн аж ахуй нэгжүүд анхаарч сайн судалж бас ашиглаарай гэж хэлмээр байна. Байгаль хамгаалах болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн чиглэлээр мөн соёлын өвийг хамгаалах, сэргээх, номын сан, музей барих чиглэлээр нийтийн эзэмшлийн зам талбайд хөрөнгө оруулалт, спортын байг, барилга байгууламж, олимпын төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах олимпын спортын холбоо, баг тамирчид, дасгалжуулагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд байгаа. Зарим шаардлага хангасан судалгаа шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг гэх мэт чилэн нэлээн олон зүйлүүдийг татвар ногдох орлогынхоо нэг хувьтай тэнцэх хэмжээний  хөнгөлөлтийг эдлэх бололцоо байгаа. Энэ хууль 2025 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Батлагдаад 10 сар болчихсон байна. Мөн 22.11 дээр нь журам батлах ёстой.8 сар, 10 сар өнгөрчхөөд байхад журам батлагдаагүй байна. Бид нар гоё хууль яриад байдаг журмууд маань батлагдахгүй бол ААН-үүдийн хувьд ч гэсэн тодорхойгүй байдлууд бий болоод байна. Өмнө нь Ерөнхий сайд уриалга гаргаж байсан. Энийг өөр юманд ашиглахгүй зөвхөн утаа бууруулах чиглэлээр ашиглая гээд. Тэгэхээр энэ журам хэзээ гарах вэ?

Хоёрдугаарт энэ заалттай холбоотой татварын ерөнхий газраас ч юм уу энэ заалттай холбоотойгоор нийт хэдэн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн тооцоолол байгаа вэ?

 Түүний асуултад, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ