
2025.06.26
Орон нутгийн хөгжил
МАЛАА ДАЙРУУЛЖ ХОХИРСОН МАНДАХ СУМЫН МАЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
УИХ-ын гишүүн Р.Сэддорж нарын гишүүд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дээр мал сүргээ дайруулан хохирч байгаа Дорноговь аймгийн Мандах сумын малчдын төлөөлөлтэй уулзлаа.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах сумын малчид, төмөр зам хамгаалалтын торон хашаагүйн улммас олон толгой малаа дайруулан өдий хүрч байна. 2022-2025 онд зөвхөн Мандах суманд л гэхэд 23 өрхийн 292 бог, 113 бод нийтдээ 405 мал галт тэргэнд дайруулжээ.
Иргэдийн зүгээс ихэнх малчдын өвөлжөө, зунжааны нутгийнх нь дундуур зам явж байгаа тул мал малчин хоёрт үнэхээр хүндрэлтэй байгааг Мандах сумын малчид ярьж байна. Тодруулбал, нэг айлын 64 бог мал нэг дороо дайрагдсан тохиолдлууд ч байгааг хэлээд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг иргэд хэллээ.