2025.07.09
Зам, Тээвэр
Х.Нямбаатар: Нийслэлчүүд ТҮГЖРЭЛД нэг сарыг зарцуулж байна. Үүнийг 6500 төгрөгөөр үржүүлбэл түгжрэлийн өртөг маш өндөр гарна!
УИХ-ын чуулганы /2025.07.09/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн асуултад Хотын дарга Х.Нямбаатар хариуллаа.
Нэгдүгээр тойрог замын нийт урт 24,7км. Үүнээс гүүрэн байгууламж 9 орчим километр, туннелээр 2км явна. Авто зам нь 14,8 км, явган хүний зам 3х2 , дугуйн зам 2,5х2, ногоон байгууламж 2,5 мм гэсэн байгууламжуудыг төлөвлөж байгаа. ТЭЗҮ-ээр ойролцоогоор Улаанбаатар хотод өдөрт дунджаар 580 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж байгаа. Тэдгээр машины 30 орчим хувь нь тойрог хурдны замаар дайран өнгөрнө гэдэг тооцоо бодож, уг төслийн өртгийг 10 жилийн дотор төлнө. Өөрөөр хэлбэл өдөрт дунджаар 180 мянга орчим машин тээврийн хэрэгсэл тойрог болон Туулын хурдны зам дээр үйлчлүүлнэ. Тухайн тээврийн хэрэгсэл 1 өдөрт хэдэн ч удаа орж гарсан 5 мянган төгрөгийн тарифтай байхаар тооцож үзэхэд 10 жилийн дотор уг төсөл нь өртгөө нөхнө гэсэн тооцоо байгаа.
Улаанбаатар хотод сарын дундаж цалин 2,2 сая төгрөг байгаа. Харин нэг цагийн дундаж цалин 13 мянган төгрөг. Түгжрэлд өртөж байгаа түгжрэлийн нөлөөлөлд орж байгаа өртгийг цагийн дундаж цалингийн 50%-аар буюу 6500 төгрөгөөр үржүүлдэг. Ингээд бодохоор хүн нэг жилд дунджаар 30 хоног буюу түгжрэлд нэг сарыг зарцуулж байна гэсэн өртөг тооцоо гардаг.
Лондон, Найроби, Бангкок, Станбул зэрэг нийгэм соёл эдийн засгийн хувьд өөр өөр хотуудад өдрийн цагийн цалингийн 50 хувьд үндэслэж түгжрэлийн өртгийг гаргадаг байна. Тэгэхээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс жилд дунджаар 30 хоногийг түгжрэлд зарцуулж байгаа гэж үзвэл үүнийг 6500 төгрөгөөр үржүүлэхээр түгжрэлийн өртөг маш өндөр гарч байгаа. Эцэст нь аюултай ачааг Туулын зам болон тойрог замаар Улаанбаатар хотоос баруунаас зүүн тийш, хойноос урагш гаргах зохицуулалтыг хийж явахаар төлөвлөсөн.
ШИНЭ МЭДЭЭ



