МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.27
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: Төрийн өмчтэй компаниуд байж алингаа алдсан орон тоотой, цалин хөлсөө мэдэхээ байсан захирлууд, албан хаагчидтай гээд яриад байна

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Нэгдүгээрт,

Улсын 2026 оны төсвийн тухай хуульд нэмэгдүүлэх тухай хуулийн төслөөр ирж байгаа орлогоо ойролцоогоор 3.3 их наяд, зарлагаа 1.9 их наяд, алдагдлаа 1.4 орчим их наяд байхаар тооцож оруулж ирж байгаа юм байна. Амаргүй эгзэгтэй энэ цаг үед ийм зохицуулалтыг эртхэн хараад хийсэн дээр. Эрсдэлийг хохирол багатай давахад хэрэгтэй юм гэж. Байдал хүнд байгаа ойлгоод байна. Тэгвэл одоо энэ тооцож байгаа орлогоо ямарваа нэгэн сааталгүй гэдэг юм уу дахиад буурахгүй байхаар оруулах талаар татвар төлөгч нараа яаж дэмжиж яаж цаг хугацаанд нь татварын төлүүлье гэж бодож байна вэ? Цуглуулна гэж бодохоосоо өмнө тэр улсыг юм хийлгээд орлоготой байлгаад, орлогоос нь татвар авах тухай ойлголт байхгүй юу. Үүнийг яаж хийнэ гэж бодож байна вэ?

Хоёрдугаарт,

Үнэхээрийн л амаргүй л байгаа бол өнөө төрийн мэдэлтэй ард түмэнд үр өгөөж нь явж байх ёстой стратегийн ордуудыг яаж ашиглах гээд байна? Нүүрс чинь дэлхийн зах зээл дээр үнэ нь буучхаад байгаа юм байна. Тэгвэл зэс алт малтмалын үнэ нь гайгүй өсөөд байгаа юм байна лээ шүү дээ. Оюу толгой гэдэг том компани монголд бараг татвар төлөхгүй болсон. Орлого нь монголоор дамждаггүй, Монголд захирагддаггүй, Монголын хуулийн этгээд байна. Түүнийг яаж чихийг нь зөөллөж оруулж ирж авах ёстой зүйлээ авах ёстой юм бэ? Дараа нь энэ тэнд овоолгууд байна. Арга технологийн олоод, үйлдвэрлэл явуулаад, орлого бүрдүүлээд төсөвт юм хийе гээд байна. Хаачхаад байх юм. Энэ хүнд үед урд байж байгаа хэдэн угаах баяжуулах үйлдвэрүүдээ одоо ажиллуулахгүй юм уу? Тэгж байж орлогын эх үүсвэр жоохон өргөтгөх биш үү? Энэ тал дээр ямар бодол байна вэ?

Гуравдугаарт,

Баялгийн сан гэж байгуулсан. Хуримтлалын санд нь хэдэн төгрөг оруулж байгаа. Бүгдийн орон сууц болгох гээд яах вэ дээ. Ер нь хэдэн барилгын компани, хэдэн улс төрчдийг дэмжээд барилгын метр квадратын үнийг бодлоготойгоор өсгөөд худалдан авагч иргэдэд дарамт учруулаад байна. Тэгвэл тодорхой хэсгийг нь энэ боловсрол шаардлагатай эрүүл мэндэд шаардлагатай байгаа тэр төсвийн эх үүсвэртэй ашилъя. Энэ талаар ямар байр суурь байна?

Ерөнхий сайдаас бол би стратегийн ордууд баялгийн сангийн ашиглалт бүрдүүлэлтийн талаар тов тодорхой мэдээлэл авмаар байна. Төрийн өмчтэй компаниуд байж алингаа алдсан орон тоотой, цалин хөлсөө мэдэхээ байсан захирлууд, албан хаагчидтай гээд яриад байх юм. Үүнийг жоохон хумиад, зардлын бууруулмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ