Ж.Алдаржавхлан: Төрийн албан хаагчийн тоо яагаад өссөн бэ? Дүн шинжилгээ хийж үзсэн үү?
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Төсвийн тодотголыг дэмжиж байна. Дахиад тодотгол хийх нөхцөл байдал үүсэх вийдээ гэсэн болгоомжлол байна. Тооцоолол, төлөвлөлтөө маш сайн хийсэн байх гэж Б.Жавхлан сайдад найдаж байна. Асуух 2 асуулт байна.
Нэгдүгэээрт
сүүлийн 10 жилд төрийн албан хаагчдын тоо эрс нэмэгдсэн. Жишээлбэл Монгол банк 10 жилийн өмнө 300 орчим ажилчинтай байсан бол одоо 750 болчихсон явж байгаа. Санхүү, эдийн засгийн яам гэж байсан. Тэнд 120, 130 хүн ажиллаж байсан. Одоо тус бүртээ 160 хүн ажиллаж байна. УИХ-ын Тамгын газар 120 гаруй хүн ажиллаж байсан. Одоо 300 хүн ажиллаж байгаа. Энд дүн шинжилгээ хийж үзсэн үү? Яагаад нэмэгдээд байна. Эсхүл Их хурал, Засгийн газрын ажил нэмэгдсэн үү? Монгол банкны ажил их хэмжээгээр нэмэгдэв үү? Энэ бодитой өсөлт үү,
Хоёрдугаарт
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл УИХ-аас томилогддог. Нэлээн хэлэн Эрдэмтэн, докторууд орсон. Та бүхэн засгийн газарт төсөвтэй холбоотой санал, дүгнэлтээ өгч байгаа юу? та хэдийн санал, дүгнэлтийг авч байна уу? Хэрвээ авдаггүй бол тийм байгууллага байх хэрэггүй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн ямар хэмжээний санал, дүгнэлтийг Засгийн газарт гаргаж өгч байгаа юм. Та нарын үг засагт нөлөөлж байна уу?
Тодруулга асуулт. Яагаад бүтэц нь ингэж өсөв гэдэг дээр бүтцийн шинэчлэл, өөрчлөлтүүдийг судалж үзэх хэрэгтэй.Автоматаар 9% хасна гэж байхаар өссөн байгууллагууд яагаад 2 дахин өсөж байна вэ? Аажим аажмаар нэмэгдсээр байгаад төрийн албан хаагчийн тоо хэдэн зуун мянга болно.
Түүний асуултад, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Төсвийн тогтвортой байдлын гишүүн А.Энхбат, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ



