МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.04
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Р.Батболд: Сэлбэ төсөл дээр 2500 айлын газар чөлөөлсөн байж яагаад 10,000 айлын орон сууц бариад байгаа юм бэ?

УИХ-ын чуулганы 2025/07/04ний нэгдсэн хуралдаанаар  “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд” /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/-ийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Р.Батболд:

7.2.2 дээр сонин заалт орсон байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд худалдан борлуулснаас олсон орлого гэж байна. Энэ нь нийслэлийн Сэлбэ төсөл гэх мэт төслүүдтэй адилхан хууль руу хүчээр оруулаад ирлээ гэж харж байна.Сэлбэ төслөө нэлээн хэдэн гаднынкомпанид өгчихсөн. Бөөн бухимдал. Дотоодын бизнесүүдээ яаж дэмжих гээд байна вэ? Зарласан тендерийн 3,4дүгээр багц нь юу болж байна вэ? Дотоодын ААН-үүдтэйгээ тохиролцож чадаж байна уу? 

Хоёрдугаарт 2500 айлын газар чөлөөлсөн юм.Тэгтэл үүн дээрээ 10,000 айлын орон сууц бариад байгаа. Тэгснээ бид нар төвлөрлийг багасгачихлаа. Түгжрэлийг бууруулна гэж яриад байгаа. Төсөл дээр нь байгаа хажуугаар нь баригдах хувийн орон сууцны хотхоны тоо ороогүй явж байгаа шүү дээ.

Түүний асуултад, Улаанбаатар хотын засаг дарга Х.Нямбаатар хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ